Хайх

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц

Лос-Анжелес дахь гэрээр нь зочилцгооё

Text: Buro.Mongolia


Architectural Digest сэтгүүл шинэ дугаартаа зориулан "Fifty Shades of Grey" цуврал киноны од Дакота Жонсоны гэрээр зочилжээ. Лос-Анжелест байрлах Дакота Жонсоны сууцыг архитектор Карл Местон барьсан ба тэрээр  midcentury буюу 20-р зууны дундад үеийн хэв маягтай модерн уран бүтээлүүдээрээ алдартай билээ.

Зочны өрөөнд түүний гэрэл зургуудаас эхлээд Дэвид Хокнигийн уран зураг болон амьд ургамлууд байршсан бол гал тогоо, зоог барих хэсэг зэргийг винтэж хэв маягтай хивс, эртний чулуун ширээ, болор гэрлэн бүрхүүл чимжээ.

Харин бага зэрэг контемпорари, орчин үеийн уур амьсгал нэмэхдээ дизайны Pierce & Ward компаниас тусламж авсан ба үр дүнд нь 20-р зууны дундад үеийг санагдуулам атлаа модерн хэв маяг мэдрэгдэх дотоод заслыг бүрдүүлж чаджээ. "Дакотатай хамтран ажиллахад бидэнд үнэхээр таатай байсан. Тэр юу хүсч буйгаа маш тодорхой мэддэг нэгэн" хэмээн Рierce & Ward компанийн үүсгэн байгуулагч Эмили Уард AD сэтгүүлд дурдсан байна.

"Орой бүр лаа асаан, номоо уншин тухлах боломжтой том ванн болон хоёр тусдаа цорго бүхий ариун цэврийн өрөөг бүрдүүлэхийг хүссэн" хэмээн Дакота ариун цэврийн өрөөгөө тохижуулахдаа онцгой анхаарал хандуулсан болохоо онцолсон юм.

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 1)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 2)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 3)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 4)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 5)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 6)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 7)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 8)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 9)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 10)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 11)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 12)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 13)

Дотроос нь харцгаая: Дакота Жонсоны 20-р зууны дунд үеийг санагдуулам сууц (фото 14)

цааш үзэх