Хайх

Интерьер дизайнерууд, уран бүтээлчид хэрхэн гэрээсээ ажиллаж байна вэ?

Интерьер дизайнерууд, уран бүтээлчид хэрхэн гэрээсээ ажиллаж байна вэ?

Алдарт интерьер дизайнерууд, архитекторууд гэртээ бүрдүүлсэн ажлын орчноо харуулж байна

Text: Buro.Mongolia


Интерьер дизайнер, архитектор Келли Уарстлер

Алдарт интерьер дизайнер, архитектор Келли Уарстлер Master Class дахь хичээлийн үеэрээ жижиг тавиур дээр төрөл бүрийн материал цуглуулан тэдгээрээс хоорондоо зохицохыг нь сонгон шинэ санаа гаргах дуртай гэдгээ онцлон ярьдаг. Тэгвэл Келли Уарстлер гэрээсээ ажиллаж байхдаа ч уг аргаа хэрэгжүүлдэг байна.

Декоратор Алекс Папачристидис

Декоратор, засал чимэглэлч Алекс Папачристидис гэрээсээ ажиллахдаа өөрт хэрэгтэй, таалагддаг зүйлсээрээ орчин тойрноо чимэглэсэн байна.

Декоратор Бани Уильямс

Харин дизайнер, декоратор Бани Уильямсын хувьд эмх цэгцтэй, гэгээлэг байдал юу юунаас илүү чухал бөгөөд гэрээс ажиллах үедээ ажлаа сайтар төлөвлөх хэрэгтэйг хуваалцсан юм.

Интерьер дизайнер Сюзанна Каслер

Мэргэжлийн зураг төсөлтэй ажиллахад зай талбай шаардлагатай учир интерьер дизайнер Сюзанна Каслер гал тогооны өрөөн дахь ширээгээ ажлын ширээ болгон хувиргажээ.

Интерьер дизайнер Сара Бартоломью

Интерьер дизайнер Сара Бартоломью гэрийнхээ хамгийн гэгээтэй, агаартай хэсгийг "оффис" болгон хувиргажээ.

Интерьер дизайнер, зохиолч Мартин Лоуренс Буллард

Ихэнх дизайнерууд минимал, эмх цэгтэй "гэрийн оффис"-ыг бүрдүүлсэн бол интерьер дизайнер, зохиолч Мартин Лоуренс Буллард эсрэгээрээ ном товхимол, элдэв декороор дүүрэн максимал орчинг бүрдүүлжээ.

Дизайнер Питер Данхэм

Харин дизайнер Питер Данхэм гэрээсээ ажиллаж байгаа нөхцөлд нэг газраа удаан байхгүйг хичээж, зочны өрөө, ажлын өрөө гээд тухайн үед аль тухтай санагдсан газраа ажлаа хийж байгаа ажээ.

Дизайнер декоратор Роберт Кайм

Дизайнер Марк Каннингэм

Интерьер дизайнер Аше Леандро

Интерьер дизайнер Аше Леандрогийн хувьд эмх цэгцтэй байдал юунаас ч илүү чухал ба түүний ширээн дээр тэмдэглэлийн дэвтэр, зөөврийн компьютер, ширээний гэрэл, баглаа цэцэг л байрлах ажээ.

Архитектор Элизабет Робертс

Архитектор Элизабет Робертс гэрийн оффисоо зургаар дүрслэн харуулсан юм. Тэрээр номын сангаа оффис болгон тохижуулсан ба өөрт хэрэгцээтэй гэх бүхий л зүйлсийг байрлуулжээ.

Интерьер дизайнер Дрю МакГукин

Интерьер дизайнер Женевив Гордер

Уран бүтээлч Кен Фалк

Уран бүтээлч Шейла Бриджес

Интерьер дизайнер Палома Контрерас

Дизайнер Афина Калдерон

Хамгийн энгийн, ердөө хэрэгцээтэй зүйлсээс бүрдэх ажлын орчинг дизайнер Афина Калдерон бүрдүүлжээ. Түүний ажлын ширээ цонхны эгц урд байрлах агаад ажиллах үедээ эргэн тойрноо цонхоор харах нь түүнд бүтээлч байдал эрч хүч өгдөг байна.

цааш үзэх