Хайх

Интерьерийн халуун сэдэв: Өвөрмөц, зугаатай шаазан эдлэл

Интерьерийн халуун сэдэв: Өвөрмөц, зугаатай шаазан эдлэл

Нэгэн хэвийн дизайнаас уйдсан хүмүүст зориулав

Text: Buro.Mongolia


Гэрийн эзэгтэй нарын хувьд гэр бүлийн халуун дулаан хүрээлэлд, аль эсвэл найз нөхөд, зочдын хамтаар гээд ямар ч үед хамаагүй, нөхцөл байдлаас үл хамааран оройн зоог барих бүртээ л аль болох хамгийн эерэг уур амьсгал, үзэсгэлэнтэй орчныг бүрдүүлэхийг хүсдэг. Үдшийн уур амьсгалыг тодорхойлоход юуны түрүүнд интерьер засал, декорын эд зүйлс чухал нөлөөтэй ч яг оройн зоогийн үеийн ерөнхий төрхийг шаазан эдлэл шийдэж өгдөг байгаа. Хэт албаны эсвэл энгийн, тав тухтай эсвэл шик гээд шаазан эдлэлийн дизайнаас шалтгаалаад үдшийн уур амьсгал бүрдэж өгдөг тул шаазан эдлэлийнхээ сонголтод онцгой ач холбогдол өгөхийг бид зөвлөж байна. Харин яг одоо дизайны салбарт нэгэн хэвийн бус, өөр хоорондоо ижил бус, дор бүрнээ маш зугаатай, өвөрмөц хийцтэй эдлэлүүд тренд болоод байгаа тул хоолны хэрэгслийнхээ цуглуулгыг баяжуулан шинэлэг дизайнууд худалдан аваарай.

цааш үзэх