Хайх

Орон зай тэлэлт: Испанийн Mirabous Cafe

Орон зай тэлэлт: Испанийн Mirabous Cafe

Хар цагаан

Text: Б.Амина


Зураг:

Интерьерийн сонирхолтой шийдэл эрж хайдаг дизайны буландаа энэ удаа бид Mirabous Cafe-ны орон зайг далай, тэнгисийн мэт болгон тохижуулсан интерьер дизайнаас танилцуулж байна

NAN Arquitectos компанийн интерьер, дизайнерууд Mirabous Cafe-ны орон зайг уудам, саруулхан харагдуулах дизайн гаргажээ. Ердөө 90 метр кв хэмжээтэй жижиг кафег тохижуулахдаа дизайнерууд ямар нэг тод өнгө ашиглалгүй, харин цэлгэр цонх, энгийн байдалд илүү анхаарчээ. Хар цагаан өнгөнд голчлон төвлөрч, таазыг далайн давалгаа санагдуулам модоор чимэглэсэн нь дулаан уур амьсгал бүрдүүлсэн. Энэ нь Испанийн баруун эргийн бороотой өдрүүдийг санагдуулам уур амьсгал бүрдүүлэхэд төгс зохицсон өнгө аж. Тэд кафег илүү их орон зайтай харагдуулахын тулд ханануудад толь байрлуулж, хана дагуу эмжээрүүдийг гэрлээр чимэглэсэн байна. 

цааш үзэх