Хайх

Марракеш хотод Yves Saint Laurent-ын музей нээгдэнэ

Марракеш хотод Yves Saint Laurent-ын музей нээгдэнэ

2017 оны намар

Text: Buro.Mongolia


Зураг:

Архитектурын урлаг сонирхогчдод хүргэх таатай мэдээ байна. Морокко улсад 2017 онд нээгдэх Yves Saint Laurent-ын музейн төслийн анхны зургууд олон нийтэд танилцуулагдлаа

Франц дизайнер Ив Сен Лоран Алжирын Оран хотод төрсөн бөгөөд амьд ахуйдаа Мороккод маш их хайртай байсан гэдэг. Тэрээр Марракеш хотод анх насанд хүрснийхээ дараахан ирсэн бөгөөд шууд л тус хотын соёлд нь дурласан байна. Үүнээс хойш Марракеш дизайнерын хувьд хоёр дах гэр нь болж хувирсан юм. Харин одоо дизайнерт зориулсан музей 2017 он гэхэд Марракеш хотод нээгдэх болоод байна. 

Энэхүү музейн үзмэрүүдийн ихэнх хувийг Fondation Pierre Berge сангийн цуглуулгаас бүрдүүлжээ. Үүнд Парис хотод хадгалагдаж байсан Yves Saint Laurent-ын цуглуулгаас 5,000 гаруй хувцас, 15,000 гаруй аксесуар, олон мянган хар зураг болон дизайнерын уран бүтээлтэй холбогдолтой бусад эд зүйлс багтаж байна.

Харин энэхүү музей нь Ив Сен Лораны нэрэмжит гудамжинд байрлах бөгөөд барилгын төслийн загварыг францын Studio KO архитектурын компани гаргажээ. Дизайнер Ив Сен Лораны музейд нийт 4,000 м2 талбайг үндсэн үзэсгэлэнгийн танхимд зориулж байгаа бол, 150 м2 талбайд түр зуурын үзмэрүүд байрлах гэнэ. Мөн тус музейд илтгэл тавих 130 хүний суудалтай танхим ч оршиж байгаа аж. Үүнээс гадна, музейн бүсэд номын дэлгүүр, ресторан болон 5,000 бүтээлтэй номын сан ажиллахаар төлөвлөгджээ.

Марракеш хотод Yves Saint Laurent-ын музей нээгдэнэ (фото 1)Марракеш хотод Yves Saint Laurent-ын музей нээгдэнэ (фото 2)

цааш үзэх