Хайх

Sam Son сандал: Хүүхэлдэйн киноны хайртай баатар

Sam Son сандал: Хүүхэлдэйн киноны хайртай баатар

Смайл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Өвөрмөц загвар, зөөлөн гадаргуй, бат бөх сандал таны өөдөөс инээмсэглэх болно

Энэхүү өвөрмөц загвартай сандлыг германы загвар зохион бүтээгч Константин Грчич бүтээжээ. Сандлын нуруу нь полимер материалтай цилиндрээс бүтсэн, харин суудал нь мөн адил зөөлөн полимерээр хийгджээ. Гэрийн тавилга гэхээсээ илүү хүүхэлдэйн баатрыг санагдулам энэ сандал дөрвөн өнгөөр үйлдвэрлэгдэж байна. Хамгийн сонирхолтой нь эгц урдаас нь харвал сандал тань уруу "инээж" байгаа мэт харагдах болно.

Унтлагын эсвэл зочны өрөөнд өнгө оруулж, чимж өгөхөөс гадна тагтан дээр сайхан зохицно. Учир нь Sam Son-ыг бүтээхэд орсон материалууд нь цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй байх болно.

цааш үзэх