Хайх

Цэвэр агаар: Тайвань улс дахь тансаг зэрэглэлийн орон сууцтай  утаа “залгидаг” барилга

Цэвэр агаар: Тайвань улс дахь тансаг зэрэглэлийн орон сууцтай утаа “залгидаг” барилга

The Tao Zhu Yin Yuan Tower

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Тайпей хотын төвд Vincent Callebut Architectures компанийн барьж буй энэхүү барилга 23,000 мод, бут сөөгийг дээвэр, тагт болон нүүрэн талдаа тарьжээ. Энэ нь ойролцоогоор Нью-Йорк хотын Төв цэцэрлэгт хүрээлэнтэй тэнцэх хэмжээний ногоон байгууламжтай гэсэн үг юм. Ийм хэмжээний "агаар цэвэршүүлэгч" бий болгосноор энэхүү барилга нэг жилд 130 тонн нүүрс хүчлийн хий (CO2) шингээх чадвартай гэдгийг Business Insider сэтгүүл мэдээллэж байна.

Мушгирсан загвартай "The Tao Zhu Yin Yuan Tower" гэх нэртэй энэхүү 20 давхар барилга нь дотроо 40 ширхэг тансаг зэрэглэлийн орон сууцтай. Барилгад тансаг зэрэглэлийн орон сууцнаас гадна усан сан, фитнесс төв зэрэг оршин суугчдын тав тухыг хангасан олон төрлийн үйлчилгээний төвүүдтэй юм байна. Тус барилгын ажил 2013 онд эхэлсэн бөгөөд Vincent Callebut Architectures компани 2017 оны сүүлээр ашиглалтанд өгөхөөр төлөвлөсөн байгаа  

цааш үзэх