Хайх

X-Float: Хөвөгч студи

X-Float: Хөвөгч студи

Хөвөгч

Text: Б.Амина


Зураг:

2015 онд хэн нэгнийг хөвдөг зочид буудлаар гайхшруулах бэрх болсон. Харин Agalio студийн шинэ төсөл гайхмаар сайхан болжээ

Agalio студи усан дээр хөвж буй сал мэт зочид буудал бүтээжээ. Шинэ хөвөгч студийг X-Float гэж нэрлэсэн нь маш оновчтой болсон санагдлаа. Байгаль орчинд хохирол бага учруулж (бохир ус нь Agalio төслөөр шүүлтүүр дамжин өнгөрдөг), харин орон зайн оновчтой байрлал нь үдийн хурц нарнаас халхалдаг байна.

X-Float: Хөвөгч студи (фото 1)

X-Float буудлын гадна байдлыг дурдахгүй байх аргагүй. Хар өнгөлгөөтэй модон хавтан, шилэн хаалт болон Moroso улаан сандалны тод өнгө зэрэг нь студийг өвөрмөц болгох аж. Мэдээж Тайландын Кхвэяй гол дагуу олон хөвөгч зочид буудал байгаа ч гэлээ X-Float студийг хамгийн гоё гэж хэлэхэд буруудахгүй.

X-Float: Хөвөгч студи (фото 2)X-Float: Хөвөгч студи (фото 3)

цааш үзэх