Хайх

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд

Text: Бюро 24/7


Шинэ гэрт нүүж орсон эсвэл гэрээ шинэчлэн тохижуулж буй орчин үеийн бүсгүйчүүд юуны түрүүнд Instagram тавцангаас хамгийн сүүлийн үеийн трендүүд, шинэлэг санаануудыг олж авдаг болсон. Тэр дундаа загварт хайртай хүмүүс гэрээ үзэсгэлэнтэй зүйлсээр дүүргэн өвөрмөц декорын шийдлүүдийг хэрэгжүүлэх хамгаас дуртай байдаг. Тэгвэл бид та бүхний ажлыг хөнгөвчлөх зорилгоор хамгийн гоёмсог долоон трендийг нэг дор цуглууллаа.

Саармаг өнгийн зөөлөн, тухтай эдлэлүүд

Скандинаваас гаралтай энэ тренд нь орчныг амарч тухлахад зориулагдсан тайван, тухтай, дулаан болгох үндсэн зорилготой. Ингэхдээ тод, хурц өнгөнүүдээс зайлсхийж beige, саарал, цайвар бор гэх органик өнгөнүүдээр гэрээ тохижуулах хэрэгтэй юм.

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд (фото 1)

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд (фото 2)

Хар гантиг

Саарал-цагаан каррара гантиг нь интерьер заслын сонгодог шийдэлд тооцогддог ч сүүлийн үед хар гантиг эдлэлүүд улам л их үзэгдэх боллоо. Хар гантигаар хийгдсэн кофены ширээ, эсвэл ширээний гантиг тавиур гээд их зай эзлэхгүй, жижиг деталиар энэ трендийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Ингэснээр цагаан, саармаг өнгөнүүд давамгайлах нэгэн хэвийн орчин өөрийн гэсэн этгээд аястай болж хувирна.

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд (фото 3)

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд (фото 4)

 

Хүний биеийн галбир бүхий уран баримал

Орчин үеийн хамгийн загварлаг орон зайнуудад 80-аад оны винтэж уур амьсгалтай хүний биеийн галбир бүхий уран баримлууд байрших болсон. Хэрвээ та эдгээр баримлуудын эрэлд гарсан бол eBay тавцан эсвэл винтэж эдлэл худалдаалдаг дэлгүүрүүдийг зориод үзээрэй.

 

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд (фото 5)

 

Букле материал

Өвөл ирэх гэж буй эдгээр хүйтэн өдрүүдэд гэрээ дулаан, тухтай материалтай эд зүйлсээр тохижуулахыг зөвлөж байна. Цагаан, beige өнгийн букле материалаар хийгдсэн дэрний уут, түшлэгтэй сандал зэрэг нь хамгийн эхний бөгөөд хялбар сонголт байх болно.

 

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд (фото 6)

 

Нуман толь

Загварлаг Франц бүсгүй бүрийн гэрт байдаг нэг зүйл бол нуман толь юм. Тавиур болон шүүгээний дээр байршуулах боломжтой авсаархан нуман толинууд селфи хийхэд ч тустай байх болно.

 

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд (фото 7)

 

Алтанзул цэцгийн хэлбэртэй ширээ

Дундад зууны үеийн энэхүү эдлэл нь одоо ч загварлаг хэвээр байна. Түшлэгтэй сандлын дэргэдэх жижиг кофены ширээгээ алтанзул цэцгийн хэлбэртэй байхаар сонгоорой.

 

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд (фото 8)

 

Ретро сандал

Хамгийн уйтгартай орчныг ч илүү "амьд", сонирхолтой болгох чадвартай ретро сандлууд Instagram сүлжээнд төрөл бүрээрээ үзэгдэх боллоо. Өвөрмөц хэлбэрийн түшлэгтэй, хамба хилэн материалтай, этгээд өнгөтэй сандлуудыг ямар ч шийдэлтэй интерьерт нэмэлт деталь болгон уусгах боломжтой.

Загварлаг бүсгүйчүүдийн гэрийг чимж буй 7 декорын тренд (фото 9)

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх