Хайх

Дубайн олон улсын кино наадмын нээлт

Дубайн олон улсын кино наадмын нээлт

13 дах удаагийн

Text: Buro.Mongolia


Зураг:

Сэмюэл Л. Жексон, Жессика Честейн, Ольга Куриленко нар улаан хивсэн дээр

Уржигдар Дубай хотын Madinat Jumeirah зочид буудалд 13 дах Дубайн олон улсын кино наадмын нээлтийн ёслол болж өнгөрлөө. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд жүжигчин Сэмюэл Л. Жексон, Жейк Лейли, Ольга Куриленко, рэпер Тайриз Гибсон болон бусад алдартай зочид хүрэлцэн иржээ. Мөн Сэмюэл Л. Жексон тус наадмаас "Lifetime Achievement Award" гэж нэр хүндтэй шагналыг гардан авсан юм.

Дубайн олон улсын кино наадмыг Их Британийн найруулагч Жон Мэддений найруулж, Жессика Честейн гол дүрд нь тоглосон "Miss Sloane" кино нээсэн байна. Энэхүү олон улсын кино наадам нь энэ сарын 14 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 55 орны 150 бүтээл дэлгэцэнд гарах болно.

Дубайн олон улсын кино наадмын нээлт (фото 1)Дубайн олон улсын кино наадмын нээлт (фото 2)Дубайн олон улсын кино наадмын нээлт (фото 3)Дубайн олон улсын кино наадмын нээлт (фото 4)Дубайн олон улсын кино наадмын нээлт (фото 5)Дубайн олон улсын кино наадмын нээлт (фото 6)Дубайн олон улсын кино наадмын нээлт (фото 7)Дубайн олон улсын кино наадмын нээлт (фото 8)

цааш үзэх