Хайх

Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид

Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид

Женнифер Лопез, Леди Гага, Киану Ривз болон бусад алдартнууд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Хэдхэн хоногийн өмнө Лос-Анжелес хотноо хоёр дах удаагийн Fashion Los Angeles Awards шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Загварын шагналыг Леди Гага, Белла Хадид ба Карин Ройтфельд нар хүртэж, харин хүрэлцэн ирсэн зочид дунд Женнифер Лопез, Кейт Хадсон, Альбер Эльбаз болон бусад алдартнууд байлаа

The Daily Front Row сэтгүүлийн зохион байгуулдаг Fashion Los Angeles Awards шагнал гардуулах ёслол нь хоёр хоногийн өмнө Лос-Анжелес хотноо болж өнгөрлөө. Холливүүдын алдартнуудаас загварын шагнал хүртсэн нэрсийг дурдвал үүнд V Magazine-д оруулсан хувь нэмрийнхээ төлөө "Шилдэг редактор"-оор тодорсон Леди Гага, "Шилдэг модель"-иор нэрлэгдсэн Белла Хадид, мөн "Шилдэг үнэт эдлэлийн дизайнер"-аар өргөмжлөгдсөн Женнифер Мейер нар бий. Fashion Los Angeles Awards энэ жилийн "Шилдэг шинэ дизайнер" шагналыг Брендон Максвеллд олгож, харин Карин Ройтфельдын CR Fashion Book сэтгүүлийг "Шилдэг хэвлэл"-ээр тодрууллаа. Женнифер Лопезын хувийн стилийг хариуцдаг Роб Зангарди ба Мариель Хаенн нар оны "Шилдэг эмэгтэй стилист" номинацын эзэн болжээ. Ингээд Жижи Хадид, Алессандра Амброзио, Кейт Хадсон, Ким Кардашьян зэрэг загварын ертөнцийн нөлөө бүхий алдартнуудаар дүүрсэн улаан хивсний зургийг сонирхоцгооё.

Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 1)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 2)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 3)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 4)

Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 5)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 6)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 7)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 8)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 9)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 10)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 11)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 12)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 13)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 14)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 15)Fashion Los Angeles Award — 2016 шагнал гардуулах ёслолын зочид (фото 16)

цааш үзэх