Хайх

Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид

Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид

Миланд

Text: Б.Амина


Зураг:

Миланийн загварын долоо хоногийн хоёр дах өдөр Карл Лагерфельд Fendi-д зориулан бүтээсэн шинэ загваруудын цуглуулгаа танилцууллаа. Танилцуулгыг үзэхээр уригдан очсон зочдыг харцгаая

Энэ удаагийн танилцуулга гэрэл зурагчдын анхаарлыг багагүй татлаа. Учир нь танилцуулгын гол сэдэв болсон япон манганы дүрүүд Piro-chan, Bug-kun нар шоу эхлэхээс өмнө танхим дундуур алхан, зочидтой зургаа авахуулж байлаа.

Fendi өөрсдийн бүтээсэн үслэг хүүхэлдэйнүүдээ Fendirumi гэж нэрлэжээ. Загварын ордон өнгөрсөн арваннэгдүгээр сард Токио хотноо нээсэн бутик дэлгүүрийнхээ нээлтэд зориулж, Японы поп соёлд хувь нэмрээ оруулах үүднээс уг хүүхэлдэйнүүдийг гаргасан байна. Mөн Fendirumi үслэг чимэглэл бүхий загварууд брэндийн онлайн бутикт худалдаалагдаж эхэлжээ.

Fendi загварын ордны намар-өвөл 2016 шинэ цуглуулгыг үзэхээр Каролин де Мегрэ, Лей Лезарк, Мирослава Дума, Жованна Батталья зэрэг алдартнууд цугласан байна.

Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 1)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 2)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 3)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 4)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 5)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 6)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 7)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 8)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 9)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 10)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 11)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 12)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 13)Fendi намар-өвөл 2016 танилцуулгын зочид (фото 14)

цааш үзэх