Хайх

Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ

Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ

Сайн үйлсийн үдэш

Text: Б.Амина


Зураг:

Сайн үйлсийн аянд хандивын хөрөнгө цуглуулдаг amfAR Inspiration Gala үдэш тав дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Энэ жил amfAR Inspiration Gala тав дах жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээний нэрэнд зүгээр ч нэг "inspiration" гэдэг үг ороогүй бөгөөд бусдад урам зориг түгээх хүсэл зорилготой хүмүүсийг нэгтгэж чаддаг юм. Дэлхийн хэмжээний алдартай одод нэгэн үдэш цугларч, ДОХ өвчнийг анагаахад хэрэгцээт судалгаанд зориулж хандив босгодог байна. 

Тав дах жилийн ойн баярын үдэш Гвинет Пэлтроу тус байгууллага болон энэ үдшийн гол хүмүүсийн нэг байсан найруулагч Райан Мерфид хандан талархлын үг хэлжээ. Мерфи олон жилийн турш amfAR арга хэмжээг дэмжин ажиллаж байгаа тул түүнд мөн тусгай шагнал гардуулсан байна. АmfAR Inspiration Gala арга хэмжээний зочдоос дурдвал Диана фон Фюрстенберг, Леди Гага, Клоуи Севиньи, Шэрон Стоун, Диана Крюгер, Рэйчел Зоуи болон бусад одод байлаа.

Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 1)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 2)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 3)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 4)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 5)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 6)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 7)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 8)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 9)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 10)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 11)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 12)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 13)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 14)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 15)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 16)Лос Анжелес дахь amfAR арга хэмжээ (фото 17)

цааш үзэх