Хайх

Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор

Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор

Мотоциклын Итали брэнд Ducati албан ёсоор Монголд үүд хаалгаа нээлээ

Text: Б.Энххүслэн


Мотоцикл амьдралынх нь нэг хэсэг болсон хүмүүсийн байтугай, үүний талаар тэгтлээ сонирхож үзээгүй сэтгүүлч миний хүртэл хорхойг хүргэж чадсан нэгэн арга хэмжээ Улаанбаатарт зохион байгуулагдлаа. Тодруулбал, өнгөрсөн Баасан гарагт Италийн 100 орчим жилийн түүхтэй Ducati брэндийн Монгол дахь нээлтийн үйл ажиллагааг тэмдэглэн 100 гаруй мото сонирхогчид нэг дор цугларч Ducati-тай ойроос танилцсан юм. “Бид бол энгийн нэг мотоцикл үйлдвэрлэгч компани биш, харин premium зэрэглэлийн брэнд” хэмээн Ducati-гийн Азийн бүс хариуцсан захирал Федерико Сажжио нээлтийн үеэр хэлсэн бөгөөд үнэхээр ч premium зэрэглэлийн чанар нь мотоциклын дизайн, дэвшилтэд технологиос нь харагдана.

Час улаан өнгө Ducati-гийн логоноос эхлэн мотоциклын дизайнд нь шингэсэн байдаг тул брэндийн нэрэмжит арга хэмжээ ч мөн тус өнгөнд будагдсан байв. Улаан хивс, улаан гэрэлтүүлэг, улаан хөшиг, салхины аясаар намирах улаан туг шоурумын барилгыг гадна, доторгүй чимнэ.

Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 1)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 2)

Нээлт эхлэх 19:30 минут дөхөхөд уригдсан зочид цувран ирцгээлээ. Тэдний дийлэнх нь мэргэжлийн тамирчид болон сонирхогчид байсан тул хөлөглөсөн унаа нь мотоцикл байв. Зочдыг хаалгаар ормогц артист George-ийн сет, танхимын хоёр талд байршуулсан Ducati-гийн мотоциклууд болон нумарсан том Led дэлгэц анхаарал татна. Цааш явмагц мэргэжлийн бартендерүүд DTS дэлгүүрийн оруулж ирдэг ховор алкохолуудаар хийсэн коктейль, уух зүйлс, мөн хоолоор үйлчилж байв. Бартендерүүд ингэхдээ Ducati-гийн өлгий нутаг Италийн тугийг бэлгэдэн улаан, цагаан, ногоон өнгийн уух зүйлсийг бэлтгэж байсан юм.

Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 3)
Артист George
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 4)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 5)
Bartenders Neren&Midgaa

Танхимын зүүн хойд хэсэгт Ducati-гийн хувцас болон мотоцикл унахад хэрэгцээтэй бүх дагалдах хэрэгслүүд өрөөстэй байлаа. Тиймээс тус брэнд нь дан ганц хөдөлгүүр бүтээгээд зогсохгүй хамгаалалтын хувцас, хэрэгслийг цогцоор нь үйлдвэрлэдэг гэж ойлгож болно. Тухайлбал, Ducati элэгдэл, гэмтлийг дээд зэргээр даах чадвартай tutu үхрийн арьсаар, мөр, тохой хэсэгтээ хамгаалалтын хатуулгатай хүрэм санал болгодог ба өмсөөд үзэхэд хөнгөн бөгөөд хөдөлгөөн хязгаарлахгүй байв. Дээрээс нь Fixed nanofeel технологиор хийгдсэн тул тааламжгүй үнэр болон бактерийн эсрэг үйлчилгээтэй зэрэг олон давуу талтай юм билээ.

Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 6)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 7)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 8)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 9)

Арга хэмжээ дөрвөн хананы дунд ч гэлтгүй дэлгүүрийн гадна талбайд мөн буцлав. Талбайн зүүн хойд талд Австралийн Patriot Campers брэндийн аяны чиргүүл дээрээс хоёр минутын дотор бэлэн болох хот-догоор хүмүүст үйлчилж байлаа. Эрчүүд давамгайлсан гэдэг утгаараа арга хэмжээний булан бүрийг эрэгтэй хүмүүсийн сонирхолд нийцүүлэн тохижуулжээ. Харин хот-догийн зогсоолоос баруун тийш зүглэхэд Ducati-гийн DesertX болон Scrambler Icon 800 загварын мотоциклыг test drive хийх буюу туршилтаар унаж үзэх боломжтой хэсэг угтан авсан юм. Унаж үзэж буй хүмүүст Ride Brothers сургалтын мэргэжлийн спортын цол зэрэгтэй багш нар зааварчилгаа өгч, дагалдан явж, тэдний аюулгүй байдлыг хангасан билээ.

Туршилтаар унаж үзсэн хүмүүсийн сэтгэгдэл дунд хөнгөн, эвтэйхэн гэх тодорхойлолт түлхүү давхацна. Тухайлбал, олон улсын хэмжээний мастер П.Мөрөнгийн хувьд DesertX загварыг унаж үзэн “Хааз авалт, амортизаторын ажиллагаа, мөн enduro, rally, ABS-ээ унтраах зэрэг тусгай горимууд нь маш их таалагдлаа. Түүнчлэн кросс мотоциклуудыг эргэлтийн үед удирдахад бэрх байдаг талтай. Гэхдээ DesertX дээр тийм зүйл ажиглагдсангүй” хэмээн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.

Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 10)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 11)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 12)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 13)

Нээлтийн үндсэн үйл ажиллагааг Ub Drums хамтлагийнхан бөмбөрийн үзүүлбэрээрээ эхлүүлсэн ба тэдний толилуулсан шоу моторын дуу хангинаж, мотоциклоор хүрээлэгдсэн орчны уур амьсгалыг улам бадраагаад авсан. Үүний дараа Ducati-гийн Азийн бүс хариуцсан захирал Федерико Сажжио товч илтгэлээ тавьж, яриагаа брэндийн 1926 онд Италийн Болоня хотод радио үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдаж, улмаар Дэлхийн хоёрдугаар дайны дараа мотоцикл руу хөврөн орсон гэх товч намтраар эхлүүлсэн билээ. Федерико Сажжио “Бид хүмүүсийн хамгийн хүсэмжит брэнд байхын тулд ажилладаг. Дизайн, боловсронгуй байдал, өндөр үзүүлэлт, итгэл бол бидний үнэт зүйл” хэмээн дурдсаны сацуу 2022 онд өлгийдөн авсан амжилтынхаа талаар цухас хуваалцсан юм. Тодруулбал, өнгөрсөн жил зохион байгуулагдсан Moto GP, Superbike дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд Ducati-гийн мотоциклыг хөлөглөсөн Франческо Баньяя, Альваро Баутиста нар тус тус тэргүүн байранд жагсаж чаджээ.

Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 14)
Ducati-гийн Азийн бүс хариуцсан захирал Федерико Сажжио
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 15)
Ub Drums хамтлаг

Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 16)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 17)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 18)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 19)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 20)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 21)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 22)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 23)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 24)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 25)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 26)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 27)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 28)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 29)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 30)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 31)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 32)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 33)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 34)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 35)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 36)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 37)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 38)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 39)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 40)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 41)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 42)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 43)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 44)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 45)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 46)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 47)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 48)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 49)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 50)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 51)
Ducati брэндийн нээлтийн арга хэмжээ: Монголын мото сонирхогчид нэг дор (фото 52)

Уйдах завгүй арга хэмжээ The Compass хамтлагийн ковер дуунуудаар өндөрлөсөн юм. Харин арга хэмжээ болсны маргааш буюу тавдугаар сарын 6-ны өдөр Ducati сонирхогчдын дунд “We Ride As One” гэх тухайн улс орны өв соёлыг харуулсан газруудаар зураг авч, мотоциклтой аялал хийдэг өдөрлөг Монголд анх удаа зохион байгуулагдаж мото сонирхогчид Цонжин Болдог хүрэх аяллаа хийсэн байна.


Ducati Mongolia

Хаяг: ХУД, 20-р хороо, ТЭЦ 3-н замын зүүн урд, Ducati шоурум

Утас: 70104599

Facebook: Ducati Mongolia

Instagram: @ducatimongoliaofficial

Вэбсайт: ducatiasiapacific.com

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх