Хайх

The Fashion Awards 2021: Улаан хивс

The Fashion Awards 2021: Улаан хивс

Text: Buro.Mongolia


Хоёр хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 29-ны өдөр дэлхийн загварын салбарт томоохон хувь нэмрээ оруулж буй хувь хүн болон байгууллагуудын алдрыг тунхаглаж, хөдөлмөрийг нь үнэлдэг The Fashion Awards шагнал гардуулах ёслол Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд болж өнгөрлөө. Тус арга хэмжээг Английн Загварын Холбооноос санаачлан зохион байгуулдаг бөгөөд ёслолоос хүртсэн орлогыг салбараа хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлэх магадлалтай оюутан, сурагчдыг дэмждэг BFC Боловсролын санд хандивладаг байна.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг жүжигчин Билли Портер хөтлөн явуулсан ба Анна Винтур, Жон Гальяно, Эдвард Эннинфул, Алекса Чанг, Эльза Хоск, Дуа Липа болон бусад урлагийн салбарын алдартнууд хуран цугларчээ. Зочдын 2021 оны The Fashion Awards ёслолын улаан хивсэнд бүрдүүлсэн төрх урьд урьдынхаасаа ч илүү өнгөлөг, хээ, угалзаар баялаг харагдаж байв. Тухайлбал, Victoria Secret брэндийн сахиусан тэнгэр гэдгээрээ танигдсан Швед модель Эльза Хоск болон дуучин Рина Саваяма нар Richard Quinn ордны цэцгэн хээтэй макси даашинзаар гоёсон бол, модель Манро Бергдорф далавчаа дэлгэсэн тогос мэт хормойтой даашинз өмсөж, Приянка Чопра алагласан хээтэй комбинзон болон газар шүргэсэн урттай цув сонгожээ. Харин илүү классик, минимал төрхийг Дуа Липа, Деми Мур, Эрин Коннор болон Кейт Бекингсейл нар бүрдүүлсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх