Хайх

“Sound Bath”: Сэтгэл санааг анагаах дуут бясалгал гэж юу вэ

“Sound Bath”: Сэтгэл санааг анагаах дуут бясалгал гэж юу вэ

Шарлиз Терон, Кендалл Женнер нарын хичээллэдэг бясалгалын төрөл

Text: Ц.Намуун


Орчин үед олон хүмүүс өглөөний иогоор хичээллэн, арт терапи, арома терапиг сонирхож сэтгэл санааны тайван бөгөөд эрүүл байдалдаа анхаарах болжээ. Харин тэдгээрээс нэгэн сонирхолтой зан үйлийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ бол sound bath буюу дуут бясалгал юм.

Sound bath гэдэг нь болор, зэс аяга болон цан хөгжим ашиглан тэдгээрээс гарах чимээнд бясалгахыг хэлнэ. Эрт дээр үеэс төрөл бүрийн дуу чимээг бясалгал, шашны зан үйл, уламжлалт анагаах ухаанд ашигласаар ирсэн. Учир нь нэгэн хэмнэл, чичиргээ бүхий дууны давтамж нь анхаарал төвлөрөх, оюун санааг цэгцлэх, цаашлаад бие, сэтгэл санааг анагаах увдистай юм. Болор, зэс аяганаас гарч буй чимээ 432 герцийн давтамжтай байдаг ба ийм давтамж нь хүзүү, мөрний булчингийн ачааллыг арилгаж, толгойн өвчнийг намдааж, бие махбодын өвдөлтийг бууруулж, гэмтлийн дараах стрессийг эдгээдэг болохыг мэргэжилтнүүд онцолдог. Үүнээс гадна эртний Энэтхэгийн анагаах ухаанд ийм давтамж биеийн хүрднүүдийг тэнцвэржүүлдэг болохыг дурдсан байдаг.

“Sound Bath”: Сэтгэл санааг анагаах дуут бясалгал гэж юу вэ (фото 1)

Дуут бясалгал хийхийг заасан тодорхой стандарт байхгүй бөгөөд тусгай зориулалтын зэс, болор аяга, цан хөгжмийн тусламжтайгаар гэрийн нөхцөлд ч бие даан хийх боломжтой. Хэрэв тусгай хэрэгслүүд байхгүй бол Spotify болон Youtube тавцангаас Sound baths, Singing Bowls зэрэг плейлист сонсон бясалгаж болох давуу талтай.

Дуут бясалгал нь сүүлийн үед Шарлиз Терон, Роберт Дауни Жуниор, Эмма Робертс гээд алдартнуудын дунд ихээхэн дэлгэрч байгаа бөгөөд бүгд уг бясалгалыг магтан дуулсаар байгаа билээ. Жишээ нь, Кендалл Женнер Instagram хуудсандаа хэрхэн дуут бясалгал хийж буйгаа харуулсан бичлэгийг хүртэл нийтэлсэн юм. Түүнчлэн АНУ, Франц, Итали зэрэг зарим орнууд дуут бясалгал хийнгээ байгалийн сайхныг мэдрэх аяллын хөтөлбөр санал болгох болжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх