Хайх

Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор

Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор

Хүүхдүүдийнхээ хамт ч хийх боломжтой

Text: Buro.Mongolia


Шоколаданд дүрсэн гадил

Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор (фото 1)

Орц: 10 порц

  • 5 ш том хэмжээтэй гадил жимс
  • 10 ш модон савх
  • 650 г хагас чихэрлэг шоколад (жижиглэсэн)
  • Топпингууд (самар, спринклс гэх мэт)

Хийх арга:

Гадил жимсээ арилгаад нэг бүрийг голоор нь хувааж, нийт 10 ш порц бэлтгэнэ. Ширхэг бүрт модон савх зоож, пергамент цаасаар бүрхсэн шарах шүүгээний лист эсвэл өөр ямар нэгэн хавтгай гадаргуу дээр байршуулан, хөлдөгчинд 1 цаг байлгана.

Жижиглэсэн шоколадаа богино долгионы зууханд 30 секунд халааж, хайлсан шоколадаа сайтар хутгана. Шоколад нь маш хурдан хугацаанд хатуурдаг учир топпингуудаа гүехэн тавганд хийж ойр байлгана. Ингээд шоколад, топпингоо бэлтгэсний дараа гадил жимсээ хөлдөөгчнөөс гаргаж ирэн, том халбаганы тусламжтай шоколадаар бүрхэнэ. Үүний дараа топпинготой тавганд аль болох хурдан хөдөлгөөнөөр өнхрүүлж, бэлэн болсон амттанаа эргээд хөлдөөгчинд хийн хэсэг хугацаанд хөлдөөнө.


Мини ногоотой пицца

Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор (фото 2)

Орц: 4 порц

  • 4 ш англи маффин
  • 120 г маринара эсвэл пиццаны соус
  • 170 г үрсэн моцарелла бяслаг
  • Ногоон чинжүү, лууван, бууцай, мөөг, бекон, зайдас гэх мэт дурын топпинг

Хийх арга:

Шарах шүүгээгээ урьдчилан 200°C халааж, голоор нь хуваасан англи маффинуудаа пергамент цаасаар бүрхсэн листэн дээрээ байршуулна. Маффинаа зүссэн хэсгээр нь дээш харуулах бөгөөд ширхэг бүр дээр нь 1 хоолны халбага соус түрхэж, хангалттай хэмжээгээр моцарелла бяслагаар бүрхэнэ. Үүний дараа топпингоо тавьж, дээрээс нь дахин нэг удаа бяслагаар бүрхэнэ. Халаасан шүүгээндээ листээ хийж, 5-7 минут болгоно.


Солонгорсон жимсний шорлог

Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор (фото 3)

Орц: 7 порц

  • 7 ш бөөрөлзгөнө
  • 7 ш гүзээлзгэнэ
  • 7 хумс мандарин
  • 7 зүсэм манго
  • 7 зүсэм хан боргоцой
  • 7 зүсэм киви
  • 7 ш ногоон усан үзэм
  • 7 ш хүрэн усан үзэм
  • 14 ш нэрс

Хийх арга:

7 ширхэг модон савхан дээр дараах дарааллаар жимснүүдээ байршуулна: бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, мандарин, манго, хан боргоцой, киви, ногоо усан үзэм, хүрэн усан үзэм, нэрс.


Манго болон гадил жимсний смүүти

Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор (фото 4)

Орц: 1 л

  • 1 ш дундаж хэмжээтэй манго
  • 1 ш гадил жимс
  • 500 мл жүржийн шүүс
  • 4 ш том хэмжээтэй мөс

Хийх арга:

Жижиглэж хэрчсэн манго, гадил жимс болон бусад орц найрлагаа холигчинд хийж холино. Бэлэн болсон бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө хөргөгчинд хадгална.


Тахианы попкорн

Хүүхдийн баяраар хүүхдүүддээ зориулан бэлтгэх 5 хялбар жор (фото 5)

Орц: 4 порц

  • 400 г тахианы цээж мах
  • 120 г органик тараг
  • 75 г цагаан гурил
  • 55 г эрдэнэ шишийн гурил
  • 2 хоолны халбага үрсэн пармежан бяслаг
  • ½ цайны халбага cajun амтлагч
  • 1 цайны халбага нунтаг гич
  • ½ цайны халбага нунтаг сармис
  • Оливын тосны спрей

Соусанд:

  • 170 г органик тараг
  • 55 г тослог багатай майонез
  • 1 цайны халбага дижон гич

Хийх арга:

Тахианы цээж махыг тарагтай хольж, 1 цаг хөргөгчинд байлгана. Гурил, пармежан бяслаг, нунтаг гич, нунтаг сармис болон давс, хар перецийг нэг саванд хольж бэлтгэнэ. Тахиан дээрх илүүдэл таргийг сэгсрэн, амталсан гурилан дээрээ өнхрүүлнэ. Илүүдэл гурилыг мөн сэгсэрч, тахиануудаа пергамент цаасаар бүрхсэн листэн дээр өрнө. Тахиагаа оливын тосны спрейээр шүршиж, 200°C халаасан шарах шүүгээнд 15-20 минутын турш бүх талаар нь эргүүлж болгоно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх