Хайх

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг

Pinterest 100 жагсаалт

Text: Бюро 24/7


Pinterest олон нийтийн сүлжээ 2020 онд хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татах гол чиг хандлагуудыг нэрлэлээ. Уг жагсаалтыг боловсруулахын тулд тэд Pinterest вебсайтын 320 сая хэрэглэгчийн хайлтын мэдээллийг дүгнэжээ. Pinterest энэ удаад хоол, гэр, стиль, гоо сайхан, эрүүл мэнд, аялал зэрэг ерөнхий категориос гадна, дараа жил бидний амьдралын хэв маягт нөлөөлөх 10 сэдвийг онцлон танилцуулсан байна.

Хүйсийн хамааралгүй зүйлс

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг (фото 1)

Сүүлийн жилүүдэд хүүхдийн нэрээс эхлээд хуримын гоёл хүртэлх амьдралын бүх салбарт "хүйсийн хамааралгүй" гэх тодотголтой зүйлс хүчтэй яригдах болсон. Үүний үр дүнд дэлхийн томоохон компаниуд хэрэглэгчдийн энэхүү хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүнүүд худалдаанд гаргах болжээ (хүйсийн хамааралгүй Барби гэх мэт). Тэгвэл Pinterest-ийн мэдэгдсэнээр үс засалт, хүүхдийн юнисекс хувцас, хослолын загвартай даашинз гэх зэрэг үдэшлэгт зориулсан хүйсийн хамааралгүй загварууд эрэлттэй байх болно гэжээ.

Ухамсартай хэрэглээ

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг (фото 2)

Хүмүүс хуванцрыг байгальд ээлтэй материалаар орлох, өөрийн гараар нарны зай хураагуур бүтээх, хог хаягдлаа ангилах, эсвэл хэрэггүй эд зүйлсээрээ гэр ахуйн декор урлах гэх зэрэг ухамсартай хэрэглээнд шилжих хандлага ажиглагдсаар байна. Ойрын ирээдүйд ухамсартай хэрэглээ улам бүр хүчээ авна гэж Pinterest мэдэгдсэн юм.

Эрүүл амьдралын хэв маяг

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг (фото 3)

Амралт, сувилал нь одоо зөвхөн тансаг зэрэглэлийн спа салонууд, аяллыг илэрхийлэхээ больжээ. Цахим ертөнцөд хүмүүс стрессээс ангижрах, мөн өдөр тутамдаа хэрэгжүүлж болох эрүүл жиндээ хүрэх энгийн арга барилуудыг хайдаг болсон байна. Жишээ нь олон нийтийн сүлжээнээс завсарлага аван дижитал детокс хийх, кофег цикорийн үндсээр орлох, арт терапи хийх зэрэг эрүүл амьдралын хэв маягтай холбоотой мэдээллүүд хүмүүсийн сонирхлыг ихэд татжээ.

Гэрийн тав тух

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг (фото 4)

Одоо гэр бол зөвхөн хүмүүсийн амьдардаг газар биш болсон. Учир нь гэрийг оффис, цэцэрлэгт хүрээлэн, бүр усан оргилуур болгон хувиргах боломжтой болжээ. Гэрийн кино театр, гэрийн нөхцөлд тарьж ургуулах боломжтой ургамал, авсаархан хэмжээтэй шар айраг нэрэгч төхөөрөмж болон кофе машин зэрэг Pinterest-ийн хайлтууд үүнийг баталж байна.

Олон орны соёл

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг (фото 5)

Бид аялалд гарахдаа тухайн орны соёл болон бусад оюун санааны хувьд биднийг цэнэглэх зүйлсэд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулдаг билээ. Тухайлбал орон орны уламжлалт хоолны хөтөлбөрүүд, гар урлалын сургалтуудыг дурдаж болно. Испанийн эртний уламжлалт спа төвүүд, Францын эртний эдлэл худалдаалдаг дэлгүүрүүд, Хойд Африк болон Македоны уламжлалт хоол, Филиппин ба Араб уламжлалт амттанууд Pinterest-ийн хэрэглэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан байна.

Гэрийн тэжээвэр амьтад бол гэр бүлийн гишүүд

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг (фото 6)

Гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой эд зүйлс шинэ түвшинд хүрчээ. Гэрийн тэжээвэр амьтдын эзэд амьтдадаа зориулан спа төв, тоглоомын талбай, төрсөн өдөр тэмдэглэх санаануудыг Pinterest-ээс хайсан байна.

Ухамсартай аялал

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг (фото 7)

Бусад салбарын адил аялал жуулчлал ч мөн байгальд ээлтэй болж байна. Орчин үеийн аялагчид шинэ газар танин мэдэхдээ байгаль орчинд үзүүлж буй хор хөнөөлөө багасгахыг хичээдэг болжээ. Жишээ нь байгаль орчинд хор хөнөөл бага учруулдаг тээврийн хэрэгсэл сонгох, хэт хол газар аялахаас татгалзах хандлага илэрч байна. Цахим ертөнцөд агротуризм, галт тэрэгний аялал болон байгальд ээлтэй хотууд эрчээ авсаар байгаа юм.

Эргээд байгальдаа

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг (фото 8)

Стресс, бухимдал, дижитал ядаргаа, суугаа ажлаас салах хамгийн зөв арга бол байгаль дэлхийтэйгээ ойр байх явдал юм. Хүмүүс өнөөдөр гадаа гаран орчин тойрноо илүү их ажиглаж, зэрлэг байгальд амьд үлдэх аргаас суралцаж, цэвэр агаарт тоглох тоглоомуудыг сонирхож байна. Тодруулбал тэд загасчлах, чулуу ба минерал цуглуулах, агаар салхинд гарах талаар ихэд судалжээ.

Сансар судлал

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг (фото 9)

Ирээдүйд хэрэгжих боломжтой сансрын аялал, шинжлэх ухааны уран зөгнөл, олон улсын сансрын станц дээрх туршилтууд зэрэг нь бидний одон орон судлалын мэдлэгийг тэлж, амьдралын бусад салбарт илүү зоригтой санаануудыг хэрэгжүүлэхэд тусалж байна. Сансар судлал нь баяр наадам, үдэшлэг дээрх хамгийн түгээмэл сэдэв болж, гэр чимэглэх санаа, бүр маникюр хийлгэх урам зоригийг хүртэл өгдөг болжээ.

1990 он руу буцах нь

2020 онд тренд болох зүйлс: 1990-ээд он, ухамсартай хэрэглээ ба эрүүл амьдралын хэв маяг (фото 10)

Шинэ мянганыхан нас ахих тусам эргээд хүүхэд насандаа очихыг хүсэж байна. Үүнийг зөвхөн загварын тайз гэлтгүй хаа сайгүй үзэгдэх ретро хэв маягуудаас харж болно. Мөн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид 1990-ээд оны хүүхэлдэйн кинонууд, дуу хөгжим, гранж гоо зүй, зоримог гудамжны стиль, тод нүүр будалт зэргийг санагалзан дурсаж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх