Хайх

American Horror Story цувралд гардаг байшинг түрээслэнэ

American Horror Story цувралд гардаг байшинг түрээслэнэ

Murder house

Text: Б.Амина


Зураг:

American Horror Story цувралын нэгдүгээр улиралд гардаг байшинг Airbnb сайтаар дамжуулан түрээслэхээр болжээ

Airbnb үйлчилгээний хэрэглэгчид Лос Анжелес хотноо дуртай цувралынхаа зураг авалтын талбайд байрлаж болохоор боллоо. American Horror Story цувралд гардаг Murder house нэртэй тус барилгад цувралын нэгдүгээр улирлын зураг авалт явагдаж байжээ.

Энэхүү алдарт барилгыг 1908 онд архитектор Альфред Розенхайм барьсан бөгөөд өнөөдөр барилга эртний Викториан хэв маягаа хадгалан үлдсэн байна. Байшин дотроо есөн унтлагын өрөө, дөрвөн ариун цэврийн өрөөтэй бөгөөд нийт 19 хүн амьдарч болох аж. Олон жилийн түүхт энэхүү барилгад American Horror Story цувралаас гадна мөн The X-Files, Buffy the Vampire Slayer болон The Twilight Zone зэрэг дэлгэцийн бүтээлүүдийн зураг авалт явагдаж байжээ. Murder house байшинд нэг шөнийг 1450 доллараар өнгөрөөж болох юм байна.

 

цааш үзэх