Хайх

Анхны харц: Apple компани шинэ iPad Pro танилцууллаа

Анхны харц: Apple компани шинэ iPad Pro танилцууллаа

Зөөврийн компьютераас ч илүү хүчирхэг iPad Pro

Text: Buro.Mongolia


Apple компани өчигдөр шинэ загварын iPad Pro болон Magic Keyboard танилцуулж гэнэтийн бэлэг барилаа. 11 ба 12.9 инчийн Retina дэлгэцтэй шинэ iPad Pro-д 4K видео янзлах, 3D модель бүтээх зэрэг өндөр хурд, хүч шаардсан ажил гүйцэтгэх боломжтой A12Z процессор суулгаж өгснөөрөө ихэнхи зөөврийн компьютеруудаас илүү хүчин чадалтай болж өгчээ. Түүнчлэн 4K видео бичих чадвартай 12 мегапикселийн камераас гадна 10 мегапикселийн өргөн өнцгөөр зураг дардаг Ultra Wide гэсэн хоёр камертай болж анхны хос камерын системтэй iPad-аар нэрлэгдээд байна. Шинэ загварын iPad Pro загварт LiDAR sensor буюу лазер скан хийх боломжтой мэдрэгчийг байрлуулсан ба ингэснээр хагас бодит орчинд буюу Augmented Reality аппууд дээр илүү үр дүнтэй ажиллах боломжтой боллоо.

Анхны харц: Apple компани шинэ iPad Pro танилцууллаа (фото 1)

Харин шинэ загварын Magic Keyboard нь даралтыг илүү хурдан дамжуулах scissor буюу хайчин механизм болон iPad-ийг курсороор удирдах боломжтой trackpad-тай болсон ба Apple компанийн зүгээс шинэ iPad Pro болон Magic Keyboard-ийг хослуулан зөөврийн компьютер дээр хийж болох олон зүйлийг гүйцэлдүүлж чадна гэдгийн онцлоод байгаа юм.

Шинэ загварын iPad Pro ирэх долоо хоногоос худалдаанд гарах ба үнийн хувьд 799 ам.доллараас эхлэх бол ирэх тавдугаар сард худалдаанд гарах Magic Keyboard 299-349 ам.долларын үнэтэй ажээ.

Анхны харц: Apple компани шинэ iPad Pro танилцууллаа (фото 2)

Анхны харц: Apple компани шинэ iPad Pro танилцууллаа (фото 3)

Анхны харц: Apple компани шинэ iPad Pro танилцууллаа (фото 4)

 

цааш үзэх