Хайх

Apple компани Tidal-ыг худалдан авах хэлэлцээр хийж байна

Apple компани Tidal-ыг худалдан авах хэлэлцээр хийж байна

Apple Music-ийн төлөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани өөрийн дуу хөгжмийн үйлчилгээг хөгжүүлэхэд хамаг анхаарлаа хандуулж байгаа бололтой. Тэд энэ удаа Tidal хөгжим түрээсийн үйлчилгээг худалдан авахыг хүсч байна

Уржигдар Wall Street Journal Apple компанийг хөгжим түрээсийн Tidal үйлчилгээг худалдаж авахаар Jay-Z-тэй хэлэлцээр хийж байгаа талаар мэдээллэсэн юм. Тэд уг мэдээллэлийг Apple компаний маш ойрын эх сурвалжаас авсан гэдгээ ч хэлсэн байна. Одоогийн байдлаар энэхүү хэлэлцээр нь анхан шатандаа явж байгаа бөгөөд хэдий хэмжээний мөнгөөр худалдаж авах нь тодорхой болоогүй байгаа юм. Харин энэ худалдан авалтын гол зорилго нь Apple компани өөрийн Apple Music үйлчлгээг сайжруулах гэнэ.

Учир нь Tidal Канье Уэст, Бейонсе зэрэг олон алдартай уран бүтээлчидтэй онцгой эрх бүхий гэрээтэй юм байна. Үнэн хэрэгтээ Tidal хөгжим түрээсийн үйлчилгээ нь Apple компаний томоохон өрсөлдөгч болоод байгаа ба жил хүрэхгүй хугацаанд 11 сая хүн тус үйлчилгээнд бүртгүүлжээ.

Эргэн сануулахад, рэппер Jay-Z Tidal хөгжим түрээсийн үйлчилгээг худалдан авсныхаа дараа өөрийн компаний хувьцааны багахан хэсгийг 19 алдартай уран бүтээлчдэд тарааж байжээ.

цааш үзэх