Хайх

Баярын уур амьсгал: Apple компани зул сарын баярын видеогоо танилцууллаа

Франкенштейн ба iPhone 7

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани зул сарын баярт зориулсан сэтгэл хөдөлгөм сурталчилгааг танилцуулсан байна

Шинэ жилийн баяр хаяанд ирсэн тул дэлхийн томоохон компаниуд зул сарын баярт зориулсан видеогоо танилцуулж эхлээд байна. Одоо тэгвэл Apple компанийн ээлж иржээ.

"Frankie's Holiday" буюу "Фрэнкигийн баяр" нэртэй энэхүү бичлэгт Франкенштейн хотынхоо оршин суугчдад зул сарын баярын мэнд хүргэхийг хичээнэ. Тэрээр эгшигт хайрцгийн хөгжмийг өөрийн iPhone 7 дээр бичиж аван, хотын голд байрлах гацуур модон дээр очно.

Франкенштейн хотын гол талбайд очиж, өнгийн гэрэл асааж утсан дээрээ бичиж авсан "Home for the Holidays" дууны аянд дуулах боловч хүмүүс түүнээс холдохыг хүснэ. Гэвч бяцхан охин түүнтэй хамт дуулж эхэлснээр, цугларсан хүмүүс ч дагаж дуулдаг. Эцэст нь видео "Зүрх сэтгэлээ бүгдэд нь нээ" гэсэн уриатайгаар өндөрлөнө.

цааш үзэх