Хайх

Белла Хадид Victoria's Secret шоуны өмнө хэрхэн хооллож байна вэ?

Белла Хадид Victoria's Secret шоуны өмнө хэрхэн хооллож байна вэ?

Белла Хадид хөргөгч доторхоо харууллаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Victoria's Secret загварын шоу эхлэхээс өмнө супер модель Белла Хадид gym-д хичээллэж байгаа үйл явцаасаа Instagram Stories-оор дамжуулан өдөр бүр нийтэлж байгаа билээ. Харин саяхан загвар өмсөгч бүсгүй шүтэн бишрэгчиддээ зориулан гэрийнхээ хөргөгчид хадгалагдаж буй хүнсний зүйлсээ харууллаа.

Тэрээр бүх хүнсний бүтээгдэхүүнүүдийг маш эмх цэгцтэй өрж, "Хэрэв хэн нэгэн дэлгүүр орж, хөргөгчөө цэгцлүүлэхийг хүсвэл би зөвхөн өглөө л ажилладаг шүү" хэмээн хошигнон бичсэн байна.

Белла Хадид Victoria's Secret шоуны өмнө хэрхэн хооллож байна вэ? (фото 1)

Түүний хөргөгчид бөөрөлзгөнө, нэрс, үхрийн нүд, алим, цоохор майлз, лууван, авокадоны хумус зэрэг шинэхэн эрүүл зуушнууд өрөөстэй байлаа. Мөн тэрээр нэг тавиурыг бүхэлд нь комбуча, наргил модны самрын ус, овьёосны сүү, жимсний шүүс зэрэг органик уух зүйлсээр дүүргэжээ. Түүнчлэн жимстэй тараг, салями, бяслаг, бүйлс ба кэшью самрын тос, зэрэг өөх тосоор баялаг бүтээгдэхүүнүүдийг хөргөгч дотроо байршуулсан байна. Гэхдээ загвар өмсөгч бүсгүй цаг үргэлж зөвхөн эрүүл хүнсээр хооллодоггүй бололтой. Учир нь түүний зургаас бид жимсний чанамал, San Pellegrino брэндийн ундаа зэрэг элсэн чихрийн агууламжтай бүтээгдэхүүнүүдийг харж болно. Белла Хадид "Би заримдаа зүгээр л хөргөгч доторхоо харахын тулд доод давхар луу буудаг" хэмээн хуваалцжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх