Хайх

Билл Гейтс охинтойгоо хамт TikTok-д бүжиглэлээ

Түүний охин аавуудын баярт зориулан бичлэг хийжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн охин Женнифер Гейтс өөрийн Instagram хуудастаа аавтайгаа хамт TikTok бүжиг хийж буй бичлэгээ нийтэлжээ.

"Энэ дэлхийг илүү сайхан болгох чин хүсэл болон суралцах эрмэлзэл тань бүхэл амьдралын минь туршид урам зориг өгч ирсэн. Ялангуяа би үүнийг анагаахын их сургуульд элсэн орохдоо хамгийн ихээр мэдэрсэн. Намайг үргэлж дэмжиж, урам зориг өгдөгт мөн надтай хамт энэхүү TikTok видеог хийж байгаад баярлалаа!" хэмээн аавуудын баярын мэнд хүргэсэн байна.

Түүнчлэн тэрээр аавтайгаа хамт далайн эрэг дээр авахуулсан хүүхэд насныхаа зургийг нийтэлжээ.

цааш үзэх