Хайх

BURO. хөтөч: Арваннэгдүгээр сарын 8-15 хооронд болох онцлох үйл явдлууд

BURO. хөтөч: Арваннэгдүгээр сарын 8-15 хооронд болох онцлох үйл явдлууд

Бартендерийн тэмцээн, номын нээлт болон моножүжиг

Text: Buro.Mongolia


Нартай шинэ долоо хоногийн мэнд! Уламжлал ёсоор энэ долоо хоногийн өдрүүдэд тохиох гол үйл явдлуудыг хүргэж байна.

Bartender Battle #7: Miko VS Ganjavkhlan

Арваннэгдүгээр сарын 10, Fat Cat Jazz Club Ulaanbaatar

Bartender Battle нь олны танил болсон ур чадвартай зочдыг урьж, тэдний дунд төрөл бүрийн коктейль бэлтгэх тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай арга хэмжээ билээ. Энэ удаад "Late Night with Miko" нэвтрүүлгийн хөтлөгч Miko болон Jack's Coffee-гийн үүсгэн байгуулагч Ганжавхлан нарын хэн нь илүү амттай коктейль хийж, хамгийн их борлуулсан нь ялагчаар тодрох юм. Тэдний гарын коктейлийг амталж үзэх боломж энэ Лхагва гарагт тохиох ба зочдын тоо хязгаартай тул эртхэн вебсайт дээрээс нь захиалгаа өгөөрэй.

Таксгүй. Коктейль бүр тогтсон үнэтэй.


“Итгүүлэх код” номын нээлт

Арваннэгдүгээр сарын 11, Internom төв салбар

Маркетингийн салбарын хоёр акул Доктор Кристоф Морин болон Патрик Ренвуа нарын хамтын бүтээл болох “Итгүүлэх код” ном нь зөвхөн бизнес эрхлэгч, маркетингийн мэргэжилтэн хүмүүст зориулагдаагүй юм. Энэхүү ном нь нейромаркетингийн ачаар хэрхэн бусдад өөрийн үнэ цэнэ, итгэл үнэмшлээ хүргэх талаар өгүүлжээ. Мөн ямар шалтгааны улмаас ихэнх хүмүүсийн өдөр бүрийн итгүүлэх оролдлого нь амжилтгүй байдгийг тайлбарласан байна. Нээлттэй өдөрлөгөөр тус номын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм. Түүнчлэн тодорхой болзол хангаснаар уг номыг хожих ч боломжтой байна.

Үнэ төлбөргүй


"ИЙН СОЛИОРЧ ЯВЖЭЭ" Beegii's special show

Арваннэгдүгээр сарын 11, 13, UB Comedy Club

Үзэгчдийг хормын дотор инээлгэж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлдгээрээ танигдсан комедиан Бээгий өөрийн тусгай шоугаа ердөө хоёр хоногийн турш толилуулахаар бэлдэж байна. Мөн комедиан Цээгий, Мөнхбат нар үзэгчдийг хөгжөөх юм. Уг тоглолт хоёр хэсэгт хуваагдах ба зохион байгуулагчдын зүгээс хоёрдугаар хэсэгт ёс бус үг хэллэгтэй насанд хүрэгчдэд зориулсан хошигнол гарахыг анхааруулж байна. 

Төлбөртэй


“Итгэлийг эвдэгч” моножүжиг

Арваннэгдүгээр сарын 12,13, Эрдэнэт хот - Брэйнс нот кафе

Жүжигчин Г.Мишээл 2018 оны “Гэгээн Муза” Олон Улсын театрын их наадмаас өөрийн туурвиж гол дүрийг нь бүтээсэн “Итгэлийг эвдэгч” жүжгээрээ "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагналыг хүртэж байсан билээ. Тэгвэл тэрээр ирэх Баасан болон Бямба гарагт Эрдэнэт хотноо энэхүү нэг хүний жүжиг буюу монодрамыг олонд толилуулах гэж байна. Тус жүжигт өнөөг хүртэл эмчилж чадахгүй байгаа витилиго буюу арьс цайх өвчтэй 30 гаруй насны Барнаб хэмээх залуугийн тухай өгүүлэх юм.

Төлбөртэй

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх