Хайх

Чиннинг: Олон нийтийн сүлжээн дэх төгс зургуудтай хэрхэн тэмцэх вэ?

Чиннинг: Олон нийтийн сүлжээн дэх төгс зургуудтай хэрхэн тэмцэх вэ?

Давхар эрүү Instagram-ын эсрэг

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Бостоны оршин суугч, 21 настай Мишель Лю гэх бүсгүй олон нийтийн сүлжээн дэх хэт төгс, хуурамч зургуудтай тэмцэх нэгэн өвөрмөц арга олжээ. Үүний тулд тэрээр дэлхийгээр аялан, өөрийн давхар эрүүнийхээ зургийг авах болсон байна. Харин Мишелийн энэхүү хөгжилтэй эсэргүүцэл хүмүүсийн дунд "Чиннинг" (англи хэлний chin буюу эрүү гэсэн үгнээс гаралтай) гэх шинэ нэртэй болж, маш олон дагагчтай болжээ.

Одоогийн байдлаар түүний @chinventures нэртэй Instagram хуудас 18,000 дагагчтай болсон бөгөөд өдөр ирэх тусам улам бүр л алдартай болж байгаа аж. Үүнд ч гайхаад байх зүйлгүй юм. Учир нь бусад хүмүүс зургаа төгс харагдуулахын тулд фотошоп сурч байхад, Мишель өөрийн давхар эрүүнээс ичилгүй, хошин зан чанараа харуулж чадаж байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

цааш үзэх