Хайх

Дэлхийн том хотуудын Шинэ оны баярт зориулсан ёслолын буудлага

Дэлхийн том хотуудын Шинэ оны баярт зориулсан ёслолын буудлага

3, 2, 1 ... Он гарлаа

Text: Ж.Чинбат


Дэлхий хэмээх диваажинд нэгэн шинэ жил ирлээ. Эртнээс хүн төрөлхтөн ирэх ондоо итгэл найдвар, аз жаргалаар дүүрэн байхыг бэлгэдэж он солигдох мөчид салют буудуулж ирсэн билээ. 2016 он гарах мөчид дэлхийн томоохон хотуудын ёслолын буудлага ямар байсныг харцгаая

 Лондон

Лондон хотын бэлгэ тэмдэг болсон "Big Ben" цаг шөнө дундын 00:00 цагийг заан, хонх дууграхад ёслолын буудлага тэнгэрт цацарч эхэллээ. Дэлхийн хамгийн том алсын харагчны дотоод тойрог руу эргэлдэж асах галт цацрагууд хамгийн гоёмсог харагдаж байлаа. Ёслолын буудлага нийт 11 минут үргэлжилсэн бөгөөд электрон хөгжим, рок хөгжим, диксотек, Аделийн дуу бүхий микс зэрэг хурдан хэмнэлтэй, хүчирхэг аялгуу салютыг хөгжөөжээ.

 Сидней

Сиднейн ёслолын буудлага электрон хэмнэл, дуурийн өнгө аяс, диско хэмнэлтэй аялгуун доор нэг сая хүнд харагдахуйцаар болсон байна. Ёслолын буудлагын зохиомжид Австралийн уугуул Аборигенчуудын далбаа гарсан бөгөөд нийт таван сая долларыг хотын захиргаа зарцуулжээ. 

Дубай

Дубайд шинэ оныг угтах ёслолын буудлага дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халифа зочид буудлаас эхэлж, хотын төвдөө салютнууд цацарч эхэлсэн байна. Улмаар галт гэрлүүд тойрог замаар хотыг хөндлөн гулд туулсан ба есөн минутын дараа хоёр дахь гол цэг болох Бурж Араб зочид буудалд хүрч, далайн эрэг дээр өнгө өнгийн салютууд буудсаны дараа цааш дахин галт зам болон үргэлжилж, далайн эргийн тансаг хотхон болох Жумейрад хүрч ёслолын буудлага өндөрлөсөн байна. 

Хонг Конг

Хонг Конгчууд шинэ жилээ тоолон угтаж, ёслолын буудлагаа харахад "Victory" боомт хамгийн тохиромжтой газар байлаа. Боомтын эрэг дагуух Хонг Хонгийн тэнгэр баганадсан барилгуудыг бүрхсэн салютыг мөн завин дээрх гэрлийн шоу улам өнгө нэмж, хөгжөөжээ. Хөгжмийн хувьд барууны хотуудаас илүү сонгодог болон баяр ёслолын уур амьсгалтай байлаа.

цааш үзэх