Хайх

Долоо хоногийн апп: Өөрийн гэсэн микс хийх Miu Miusic апп

Долоо хоногийн апп: Өөрийн гэсэн микс хийх Miu Miusic апп

Miu Miu

Text: Б.Амина


Зураг:

Miu Miu хөгжим, загварт дурлагчдад зориулж Miu Miusic нэртэй апп гаргажээ. Туршаад үзээрэй

Алдарт Прадагийн муур хочноос үүсэлтэй Miu Miu брэнд Miu Miusic гэх нэртэй шинэхэн апп гаргажээ. Miu Miusic аппыг татаж авснаар та алдарт DJ Фредерик Санчезын хөгжмүүдийг өөрийн хэв маягт оруулан ремикс хийж сонсоно. Мөн хамгийн сонирхолтой нь Miu Miu-гийн шинэ загварын цуглуулгаас дуртай график хээг сонгон авч, дуутайгаа хослуулсан 20 секундын өвөрмөц видео бүтээх боломжтой. Хэрэглэгч өөрийн гэсэн онцгой хөгжим, зураглал бүхий видеогоо Instagram, Facebook, Twitter зэрэг хувийн хуудсандаа байршуулж болох аж. Miu Miusic апп iOS, Android, Windows үйлдлийн системүүд дээр гарсан байна. 

цааш үзэх