Хайх

Энэ жилийн Хэллоуинаар аймшигт циркээр зочилцгооё

Cirque Du Yelloween 2023

Text: Г.Тэмүүлэн


Аравдугаар сарын сүүлээр уур амьсгал цаанаасаа л ер бусын жихүүдэс хүргэм болж, агаарт хүртэл айдас хүйдэс мэдрэгддэгийг анзаарч байв уу? Тийм ээ, хүн бүхэнд хэн нэгний дүрд хувиран хөгжилдөх ховорхон боломжийг олгодог Хэллоуины баяр хаяанд иржээ. Хэрвээ энэ жил ямар үдэшлэгт оролцохоо хараахан шийдэж амжаагүй байвал жилээс жилд Хэллоуины баяраар хамгийн бүтээлч костюмтай залуус, хөгжилтэй хөтөлбөрүүд, нүд баясгам декорацуудаараа хүн бүхнийг гайхшируулж чаддаг Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын алдарт Yelloween үдэшлэг уламжлал ёсоор зохиогдоход бэлэн болсныг дуулгая.

Энэ жилийн Хэллоуинаар аймшигт циркээр зочилцгооё (фото 1)

Энэ жилийн Yelloween үдэшлэг “Cirque Du Yelloween 2023” нэртэйгээр зохион байгуулагдах бөгөөд өөрөөр хэлбэл Наадам ресторан бүхэлдээ циркийн тайз болон хувирах нь ээ. Арга хэмжээний турш уран нугараач, жонглёр, бүжигчид гэхчлэн авьяаслаг уран бүтээлчид өнцөг булан бүрд циркийн гайхамшигт үзүүлбэр үзүүлэх бол илбэчин, үзмэрч, шидтэн нар хүрэлцэн ирсэн зочдод ид шид гэж юу болохыг мэдрүүлж, төсөөллийн ертөнцөд автуулах болно. Аливаа арга хэмжээний уур амьсгалыг тодорхойлдог хамгийн чухал зүйл бол мэдээж хөгжим байдаг. Тэгвэл энэ үдэш амьд хөгжмийн Recon хамтлаг, дуучин Amrashk, мөн Acromongolia бүжгийн хамтлаг хүрэлцэн ирж уянгалаг хоолой, уян налархай хөдөлгөөнөөр уур амьсгалыг цэнэглэнэ. Мөн Gorilla Agency-гийн бүтээсэн яг л бодит мэт аймшигтай орчин угтах агаад тэдгээр декорацуудын өмнө зургаа даруулж, нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрөөж насан туршийн дурсамж үлдээх боломжтой.

Энэ жилийн Хэллоуинаар аймшигт циркээр зочилцгооё (фото 2)
Recon хамтлаг
Энэ жилийн Хэллоуинаар аймшигт циркээр зочилцгооё (фото 3)
Дуучин Amrashk
Энэ жилийн Хэллоуинаар аймшигт циркээр зочилцгооё (фото 4)
Acromongolia бүжгийн хамтлаг

Cirque Du Yelloween 2023 үдэшлэг зочдод хүссэн дүрдээ хувирах бүрэн эрх чөлөөг олгоод зогсохгүй Шангри-Ла зочид буудлын Executive Suite-д 1 хоног байрлах эрхийн бичиг, MSM Betastar-с 500,000₮-ийн бүтээгдэхүүний эрхийн бичгүүдийг хамгийн шилдэг дүрд хувирч ирсэн 1 хосод бэлэглэхээр болжээ.

Гэхдээ энэ үдэш бүх зүйл зөвхөн зугаа цэнгэлд төвлөрнө гэж бүү эндүүрээрэй! Харин зочид үдэшлэгийн үеэр нэгэн учир битүүлэг, аймшигт хэргийн учрыг тайлах хэрэгтэй болно. Үйл явдлын зангилааг тодруулбал хүн бүхний очих дуртай байсан циркт нэгэн аймшигт хэрэг гарснаас хойш хаалгаа дахин хэнд ч нээсэнгүй. Цуу яриагаар энэ хэргийн гол сэжигтэн нь галзуурсан эзэн нь үү, эсвэл сэтгэцийн өвчтэй алиалагч уу, аль нь ч байх магадлалтай. Цаг хугацаа өнгөрсөн ч энэхүү нууцыг хэн ч тайлж чадсангүй. Орхигдсон циркийн аймшигт нууцлаг шөнө яг юу болсныг 10-р сарын 28-нд хамтдаа тайлъя. Магадгүй хэргийн эзэн одоо хүртэл циркт байвал яах вэ?

Энэ жилийн Хэллоуинаар аймшигт циркээр зочилцгооё (фото 5)
Энэ жилийн Хэллоуинаар аймшигт циркээр зочилцгооё (фото 6)
Энэ жилийн Хэллоуинаар аймшигт циркээр зочилцгооё (фото 7)

Хаана, хэзээ


Энэ жилийн Хэллоуинаар аймшигт циркээр зочилцгооё (фото 8)Shangri La Ulaanbaatar Naadam Bar & Restaurant

2023 оны 10-р сарын 28-нд, 19:00 цагт

Тасалбарыг эндээс худалдан авна уу.

Шангри-Ла Улаанбаатар

Хаяг: Хаяг: СБД, 1-р хороо, Олимпын гудамж 1

Утас: 80043040, 88029017

Facebook: Shangri-La Ulaanbaatar

Instagram: @shangrilaulaanbaatar

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх