Хайх

Forbes сэтгүүлийн 2017 оны хамгийн өндөр орлоготой алдартнаар хэн тодорсон бэ?

Forbes сэтгүүлийн 2017 оны хамгийн өндөр орлоготой алдартнаар хэн тодорсон бэ?

Таны төсөөлөөгүй хүн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өчигдөр орой Forbes сэтгүүл жил бүр уламжлал болгон нийтэлдэг "Celebrity 100 List" жагсаалтаа танилцууллаа. Тухайн жилийн хамгийн өндөр орлоготой ажилласан алдартнуудыг тодруулдаг уг жагсаалтыг энэ удаад "Diddy" буюу рэпер Шон Комбс тэргүүлжээ. Тэрээр өнгөрсөн 365 хоногийн хугацаанд 130 сая доллар олсон байна. Тэгвэл түүний араас дуучин Бейонсе (105 сая доллар) жагссан бол зохиолч Жоан Роулинг 95 сая долларын орлоготойгоор гуравдугаар байранд бичигджээ.

Forbes сэтгүүлийн 2017 оны хамгийн өндөр орлоготой алдартнаар хэн тодорсон бэ? (фото 1)

Forbes сэтгүүлийн 2017 оны хамгийн өндөр орлоготой алдартнаар хэн тодорсон бэ? (фото 2)

"Diddy" энэ жил "Bad Boy Reunion Tour" нэртэй аялан тоглолт хийж, "Ciroc" архины брэндийн сурталчилгаанд оролцож, мөн өөрийн Sean John хувцасны брэндээ амжилттай хөгжүүлсэн нь ийнхүү Forbes-ын хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүлэхэд хүргэсэн байна.

Та 2017 оны Forbes сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

цааш үзэх