Хайх

Украины ард иргэдэд тусламж үзүүлж буй байгууллагууд

Украины ард иргэдэд тусламж үзүүлж буй байгууллагууд

Дэлхий даяар хүмүүс Украины ард иргэдэд хандив цуглуулсаар байна

Text: Buro.Mongolia


Украинд үүссэн нөхцөл байдал даамжирч, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Ихэнх улс орнууд ОХУ-ын эзлэн түрэмгийллийн эсрэг байр сууриа илэрхийлсэн бөгөөд орон орны иргэд Украинд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнийг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж, жагсаал өрнүүлээд байгаа юм. Түүнчлэн Украины ард иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс дараах олон улсын болон Украины байгууллагууд хандив цуглуулсаар байна.


НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)

НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш Украины зүүн хэсэгт буюу Донецк болон Луганскийн нутаг дэвсгэр дээр эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, эрх тэгш байдлыг хангах зорилготой хөтөлбөрүүд явуулсаар ирсэн юм. Уг байгууллага нь мөн яг одоо Украин болон ОХУ-ын хооронд үүсээд буй маргалдааны улмаас хохирол амсаж буй хүүхдүүд болон тэдний гэр бүлд тусламж үзүүлж байна. 

Тусламж үзүүлэх


Олон улсын Улаан Загалмайн нийгэмлэг (ICRC)

Энэхүү байгууллага нь Украины иргэдийг ундны цэвэр усаар хангаж байгаа бөгөөд Украин дахь нөхцөл байдал тогтвортой болмогц мөргөлдөөний улмаас устсан барилга, байгууламжийг сэргээж, эмнэлгүүдийг эм болон хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангаж, өрхүүдийг хоол хүнс, эрүүл ахуйн бүтээгдэхүүнээр хангахаар төлөвлөж байна.

Тусламж үзүүлэх


Malteser International

Уг байгууллага нь хүнд нөхцөл байдалд өртсөн хүмүүст хоол хүнс, цэвэр ус, хөнжил зэрэг онцгой эрэлт хэрэгцээтэй эд зүйлсийг хүргэдэг. Түүнчлэн эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэхээс гадна дүрвэгсдэд тусламж олгодог байна. 

Тусламж үзүүлэх


Хил хязгааргүй эмч нар (Doctors Without Borders)

Doctors Without Borders байгууллага нь Украины сайн дурын ажилтнууд, байгууллагууд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон эрх баригчидтай хамтран яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа хүмүүсийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргэж өгч, эмийн бүтээгдэхүүнээр хангадаг. 

Тусламж үзүүлэх


Хүүхдийг Ивээх Сан (Save the Children)

Хүүхдийг Ивээх Сан нь Украин болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмзэг бүлгийн хүүхдүүдэд бүх төрлийн дэмжлэг, тусламж үзүүлдэг. Одоогийн байдлаар тус байгууллага нь Украинд “нэн яаралтай хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Тусламж үзүүлэх


НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар (UN Refugee Agency)

Энэхүү олон улсын байгууллага нь дүрвэгсэд, хүчээр нүүлгэн шилжүүлсэн нутгийн ард иргэд, иргэний харьяалалгүй хүмүүсийн амь насыг аварч, эрхийг нь хамгаалан тэдэнд илүү сайхан ирээдүйг бий болгохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлдэг юм. Тэд Украины эрх баригчид, НҮБ болон бусад түншүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай, боломжтой газар хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаа талаар мэдэгдсэн байна. 

Тусламж үзүүлэх


Олон улсын анагаах ухааны корпус (IMC)

2014 оноос хойш Украины зүүн хэсэгт эрүүл мэндийн анхан шатны тусламж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд яг одоогоор зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүмүүст зориулан эдгээр үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор хандив цуглуулж байна.

Тэд Украины орон гэрээсээ дүрвэсэн хүмүүст яаралтай тусламжийн болон анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн үйлчилгээ, коронавирусыг таниулах, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлгийн багийг ажиллуулахаар бэлтгэж байгаа гэнэ. 

Тусламж үзүүлэх


Razom

2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй энэхүү байгууллага нь Украинд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний улмаас хохирол амссан иргэдийг анхны тусламжийн хэрэгслүүд болон бусад эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүнүүдээр хангаж байна.

Тусламж үзүүлэх


Save Life of Ukraine

Уг байгууллага нь Украины цэргийн хүчнийхэнд техникийн (микрочип, радар, хөдөлгүүр г.м.) туслалцаа үзүүлэхийн сацуу иргэдийг бүхий л хэрэгцээтэй хүнс, эмийн бүтээгдэхүүн зэргээр хангаж байна. 

Тусламж үзүүлэх


Territory of Good Deeds

Украины зэвсэгт хүчин, эмзэг бүлэглэлийн хүүхдүүд болон дүрвэгсдэд хэрэгцээтэй тусламж үзүүлэхийн тулд хандив цуглуулж байна. 

Тусламж үзүүлэх


The Kyiv Independent

Хараат бус, чөлөөт сэтгүүлчдийн нэгдэл. Энэхүү хэвлэл мэдээллийн вебсайт нь Англи хэл дээр мэдээ, нийтлэлүүдээ бичдэг бөгөөд яг одоо өрнөж буй мөргөлдөөний талаар зөвхөн баттай мэдээлэл хүргэхийг эрмэлзэж байгаа юм.

Тусламж үзүүлэх

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх