Хайх

Hermès 1125 ам.долларын үнэтэй нохойны хоолны аяга гаргалаа

Hermès 1125 ам.долларын үнэтэй нохойны хоолны аяга гаргалаа

Үнэнч найздаа Hermès бэлэглэхэд бэлэн үү?

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч жил Ssense онлайн ритейл дэлгүүр гэрийн тэжээвэр амьтдын хувцас болон бусад дагалдах хэрэгслийг борлуулж эхэлсэн бөгөөд вебсайт дээрээ тусгай тэжээвэр амьтдад зориулсан ангилал нээсэн билээ. Тус ангилалд Moncler Genius, Heron Preston, Versace, 1017 Alyx 9SM, Misbhv, Martine Ali, Maisie Wilen, Thom Browne зэрэг томоохон брэндүүдийн эд зүйлс багтсан юм.

Үүнээс хойш тансаг зэрэглэлийн брэндүүд нохой болон муурын эд зүйлс гаргах нь олшроод буй билээ. Жишээлбэл, Prada бидний дөрвөн хөлтэй найзуудад зориулж борооны цув бүтээж байсан бол Goyard брэнд гэрийн тэжээвэр амьтдадаа зөөвөрлөхөд тохиромжтой тоут загварын цүнхнүүд гаргасан юм.

Уг шинэ тренд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн брэндүүдийн нэг болох Hermès-ийн анхаарлыг мөн татсан бололтой. Тодруулбал, Францын загварын ордон сонгодог загварын модон торхноос санаа аван нохойд зориулсан маш гоёмсог хоолны аяга бүтээсэн байна. Тус минималистик дизайнтай аяга нь царс мод болон зэвэрдэггүй ганга материалаар хийгджээ. Түүнчлэн голоор нь соронз суурилуулсан тул аягыг хоёр хэсэгт хуваах боломжтой юм.

Hermès брэндийн нохойд зориулсан хоолны аягыг та яг одоо албан ёсны вебсайтаас нь 1125 ам.доллараар худалдан авах боломжтой юм. Үнэнч найздаа Hermès бэлэглэхэд бэлэн үү?

Hermès 1125 ам.долларын үнэтэй нохойны хоолны аяга гаргалаа (фото 1)
Hermès 1125 ам.долларын үнэтэй нохойны хоолны аяга гаргалаа (фото 2)
Hermès 1125 ам.долларын үнэтэй нохойны хоолны аяга гаргалаа (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх