Хайх

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд хэрхэн биеийн галбиртаа анхаардаг вэ?

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд хэрхэн биеийн галбиртаа анхаардаг вэ?

Gym, спорт ба йогийн тусламжтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүд албан ёсны уулзалтад оролцож, олон мянган хүний өмнө илтгэл танилцуулж, дэлхий даяар аялдаг учраас өөрсдийн гаднах төрхдөө анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байдаг. Үргэлж дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байдаг тэд хэрхэн биеийн галбиртаа анхаардаг болохыг Австралийн Vogue сэтгүүл нийтэллээ.

2008 онд хатан хаан II Элизабет ажилтнууд болон гэр бүлийнхэндээ зориулан Букингемийн ордонд өндөр зэрэглэлийн бэлтгэлийн танхим барих гэж байгаа талаар мэдэгдэж байсан билээ. Тэрхүү зааланд төсөөлж болох бүхий л дасгалын тоног төхөөрөмжүүд байдаг бөгөөд хатан хааны гэр бүлийн гишүүдэд хүссэн үед нь туслахад бэлэн байдаг хувийн дасгалжуулагч нар ажилладаг гэдгийг эх сурвалж мэдэгджээ. Түүнчлэн Букингемийн ордонд хунтайж Филипп болон хатан хааны гэр бүлийн бяцхан гишүүдийн сэлэх дуртай усан сан байдаг аж.

Хунтайж Уильям ба Харри нар регби, поло тоглох дуртай бол Кембрижийн гүнгийн авхай Кейт теннис, цанын спорт, зүлэгний хоккей, сэлүүрт завины шүтэн бишрэгч гэнэ. Харин Сассексын гүнгийн авхай Меган йогоор идэвхтэй хичээллэдэг бөгөөд энэ төрлийн дасгал нь түүнд нислэгийн улмаас үүссэн бие махбодын хэмнэл алдагдах явцад болон жирэмслэлтийн үед тус болдог гэдгээ хуваалцжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх