Хайх

Instagram 500 сая хэрэглэгчтэй болжээ

Instagram 500 сая хэрэглэгчтэй болжээ

Сард

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram аппыг идэвхтэй хэрэглэдэг хүмүүсийн тоо 500 саяд хүрчээ

Уржигдар Instagram маш сонирхолтой тоо баримт дэлгэжээ. Instagram-ын мэдээллэж буйгаар тэдний хэрэглэгчдийн 80% нь АНУ-ын нутаг дэвсгэрээс гадуур оршин суудаг юм байна. Мөн өдөр бүр 300 сая хүн Instagram хаягаа шалгадаг ба хүмүүс өдөрт 95 сая шинэ зураг болон бичлэгүүдийг байршуулдаг гэнэ. Харин Instagram-ын хамгийн чухал зүйл буюу like нь өдөрт ойролцоогоор 4,2 тэрбум хүрдэг аж.
Анх 2010 онд бий болсон Instagram өнгөрсөн хугацаанд зөвхөн дизайнаа өөрчлөөд зогсохгүй эзэмшигчид нь мөн өөрчлөгдсөн билээ. 2012 онд Instagram-ыг Facebook компани нэг тэрбум доллараар худалдаж авч байсан юм. Тэгвэл сүүлийн хоёр жилийн дотор Instagram хэрэглэгчдийн тоо нь хоёр дахин өссөн тул одоо Instagram зах зээл дээр 35 тэрбум доллараар үнэлэгдэж байна. 

цааш үзэх