Хайх

Карим Рашид Facebook-ийн дагагчдаасаа санал асуулга авчээ

Карим Рашид Facebook-ийн дагагчдаасаа санал асуулга авчээ


Зураг: Buro 24/7 Russia

Дэлхийн хамгийн алдартай загвар зохион бүтээгч нарын нэг Нью-Йоркод байрлах барилгын гадна хананы сонголтыг өөрийн Facebook-ийн дагагчдаасаа асуужээ

Нью-Йоркийн Сохо дүүрэгт байрлах долоон давхар барилгын загвар дээр  Карим Рашид ажиллаж байна.  Түүний шинэхэн засварлаж буй долоон айлын орон сууц нь  2017 онд ашиглалтанд орох ажээ.

Содон, гайхалтай төслүүдээрээ алдартай загвар зохион бүтээгч Карим Рашид өөрийн хуудсан дах 419 мянган дагагчиддаа  дөрвөн сонголттой санал асуулга дэлгэжээ. Энэхүү дөрвөн загвар нь Рашидын дурладаг урсгал хэлбэр бүхий геометрийн шугамлал, гялгар гадаргуутай, цагаан өнгөтэй юм байна.

"Энэ бол миний хувьд ажлынхаа эсрэг талын мэдээллийг сонсож, мэдэх боломж юм. Миний бодлоор өнөөгийн бидний амьдарч буй дижитал эрин хүн бүр саналаа илтгэх боломж олгосон шүү дээ" гэж Карим Рашид хэлжээ. Түүний үзүүлсэн дөрвөн загвараас хамгийн олон саналыг трапеци хэлбэр бүхий өргөн цонхтой төсөл авсан байна.    

 

 

 

цааш үзэх