Хайх

Залуу хөлбөмбөгчин Маркус Рашфордын Burberry брэндтэй хамтарсан сайн үйлсийн аян

Залуу хөлбөмбөгчин Маркус Рашфордын Burberry брэндтэй хамтарсан сайн үйлсийн аян

Text: Buro.Mongolia


Зураг:

“Manchester United” багийн 23 настай хөлбөмбөгчин Маркус Рашфорд нь Англи улс дахь өлсгөлөнд нэрвэгдээд буй сая, сая хүүхдийн хувь заяаг өөрчилж буй орчин үеийн баатар билээ. Авьяаслаг тамирчин тэрээр өнгөрсөн зун л гэхэд сайн үйлсийн аян өрнүүлэн 20 орчим сая фунт стерлингийн хандив, хоол хүнсийг цар тахлын үеэр хүнд байдалд орсон хүүхдүүдэд цуглуулж өгч чаджээ. Үүнийгээ тэрээр FareShare тусламжийн байгууллагад хандивласнаар 11,000 гаруй сайн дурын байгууллагуудад хуваарилан өгч, мянга, мянган хүмүүсийг хэрэгцээт хоол хүнсээр нь хангасан байна.

Тэрээр сошиал ертөнцөд 9.1 сая дагагчтай ба платформоо ихэвчлэн ядуу хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн аян хийх зорилгоор ашигладаг гэнэ. Маркус багадаа Манчестерийн урд хэсэгт байрлах Вайтеншо нэртэй жижиг хотод ядуу тарчиг амьдралтай өсжээ. Заримдаа бүр хоолгүй ч хонодог хүнд амьдралыг туулсан тэрээр нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүд рүү чиглэсэн тусламжийн ажлуудыг аль чадахаараа хийхийг эрмэлздэг юм байна.

Маркус энэ сараас эхлэн Английн алдарт Burberry брэндтэй хамтран Англи улс дахь төдийгүй дэлхийн бусад улс орнуудын хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэхээр болжээ. Уг аяны хүрээнд хүүхдүүдийг шаардлагатай хоол хүнсээр хангахаас гадна тэдний боловсрол, урлагийн чадварыг хөгжүүлэх тусгай хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм байна. Burberry брэндийн хувьд ч мөн London Youth, Wide Rainbow, International Youth Foundation зэрэг залуусыг дэмжиж, хандив тусламж үзүүлдэг сайн дурын байгууллагуудтай хамтарч ажилладаг нийгмийн хариуцлагатай компани билээ.

Залуу хөлбөмбөгчин Маркус Рашфордын Burberry брэндтэй хамтарсан сайн үйлсийн аян (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх