Хайх

Хамгийн амжилттай 30-аас доош насны залуус тодорлоо

Хамгийн амжилттай 30-аас доош насны залуус тодорлоо

Зоуи Кравиц, Карли Клосс ба бусад алдартнууд Forbes-ын жагсаалтанд

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл жил бүр уламжлал болгон гаргадаг "30 under 30" буюу "30 хүртэлх 30" төслийн үр дүнг зарлалаа. Тус сэтгүүлийн баг, эдийн засгийн шинжээчид ба олон нийтийн сүлжээн дэх Forbes-ын нийгэмлэг хамтран дуу хөгжмөөс эхлээд шинжлэх ухаан хүртэлх 20 салбарт амжилтанд хүрсэн 30 нас хүрээгүй, шилдэг залуусыг тодруулсан байна.

Энэхүү жагсаалтанд нийт 600 хүн багтсан бөгөөд тэдний дунд 27 настай загвар өмсөгч Жордан Данн, рок од Ленни Кравицын охин, жүжигчин, 29 настай Зоуи Кравиц, загвар өмсөгч, программчлалын сургалтын үүсгэн байгуулагч, 25 настай Карли Клосс нар жагсжээ. Харин Forbes сэтгүүл хамгийн залуу амжилттай уран бүтээлчдээр рэппер Lil Uzi Vert, Young Thug, Трэвис Скотт ба Migos хамтлагийг тодруулсан байна. Түүнчлэн уг жагсаалтанд DJ Marshmello (Селена Гоместой хамтарч "Wolves" дууг бүтээсэн) ч мөн багтжээ.

Та бүрэн жагсаалтыг америкийн Forbes сэтгүүлийн албан ёсны вебсайтаас үзэх боломжтой.

цааш үзэх