Хайх

Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа

Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа

Elle сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарт

Text: Buro.Mongolia


Зураг: Elle

Модель Хейли Болдуин-Бибер Elle сэтгүүлийн шинэ дугаарын гол баатраар тодорсон байна. Тэрээр энэ дугаарт зориулан Zoom-р ярилцлага өгч, Жастин Бибер, хайр дурлал болон хамтын амьдралынхаа талаар хуваалцжээ.

Тэрээр ярилцлагадаа ирээдүйн нөхөртэйгөө анх хэрхэн танилцаж байснаа хуваалцаж, эхэндээ тэдний харилцаа зөвхөн найз нөхдийн шинж чанартай байсныг онцолсон байна. "Бидний хооронд ямар нэгэн романтик харилцаа үүсэхээс өмнө бид удаан хугацааны турш найзууд байсан. Гэхдээ бид ирээдүйд юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг байсан бөгөөд хоёулаа залуу насандаа гэрлэж, залуу гэр бүл зохиохийг хүсэн амьдралаа төлөвлөж байсан. Гэхдээ энэ бүхэн хамтдаа баймаар байгаагаа ухаарахаас ч өмнө мэддэг байсан зүйл".

Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа (фото 1)

Мөн хосууд Жастин Биберийг Лаймын өвчнөөр оношлогдсонтой холбогдуулан хуримын ёслолоо нэг жилээр хойшлуулж байснаа хуваалцжээ. Хейли нөхцөл байдлыг ойлгож, хүлээхэд бэлэн байсан гэнэ. "Би 21 настайдаа гэрлэсэн. Би гэрлэхэд маш залуухан байсан. Үүнийг одоо чангаар хэлэхэд галзуурсан мэт санагдаж магадгүй. Гэхдээ Жастин шиг, над шиг хүмүүст энэ огт өөр асуудал. Бид хоёул өөрсдийн насандаа их зүйл үзэж, юу хүсэж байгаагаа мэдэх хэмжээнд хангалттай амьдрал туулсан гэж боддог" гэжээ.

Түүнчлэн модель бүсгүй тэдний хамтын амьдралд "Эхний жилийн хямрал" тохиосон ч одоо тэдний харилцаа эргээд хэвийн болсныг онцолсон юм. Ингэхэд тэдэнд карантин болон сэтгэл зүйчийн тусламж маш их тусалсан хэмээн Хейли дурджээ. "Мэдээж бидний хооронд маргаан үүсдэг. Бидэнд үүн дээрээ ажиллах хэрэг ч гардаг. Гэхдээ энэ нь надад ажил шиг санагддаггүй. Учир нь би түүнд маш их хайртай. Би үүрд түүнтэй хамт баймаар байна... Миний бодлоор Холливүүдийн ч бай, энгийн ч бай бүх л харилцаа нурдаг. Олон нийтийн нүдэн дээр амьдрах нь илүү хэцүү юу гэж үү? Мэдээж тийм. Гэхдээ хамгийн чухал нь бидний хувьд итгэл. Бид сэтгэл зүйчтэй уулзаж, шаардлагатай бүхий л зүйлсийг хийдэг" хэмээн Хейли хуваалцжээ.

Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа (фото 2)
Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа (фото 3)
Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа (фото 4)
Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа (фото 5)
Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа (фото 6)
Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа (фото 7)
Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа (фото 8)
Хейли Бибер хайр дурлал, хамтын амьдрал болон хөл хорионы талаар ярилаа (фото 9)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх