Хайх

Хунтайж Харри ба Меган Маркл нар сүй тавилаа

Хунтайж Харри ба Меган Маркл нар сүй тавилаа

Хааны гэр бүл албан ёсоор баталсан байна

Text: Buro.Mongolia


Их Британийн хунтайж Харри ба Америкийн жүжигчин Меган Маркл нар албан ёсоор сүй тавьсан байна. Энэхүү баярт мэдээг өчигдөр орой Кенсигтоны ордон албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан баталлаа. Кенсингтоны ордны нэмж мэдэгдсэнээр хосууд энэ сарын эхээр Лондон хотод сүй тавьсан бөгөөд 2018 оны хавар гэрлэх ёслолоо хийх аж.

Мөн хааны гэр бүлийн хэвлэл мэдээллийн алба Меган Марклын эцэг эх болох Томас Маркл ба Дориа Раглан нарын албан ёсны мэдэгдлийг олон нийттэй хуваалцсан байгаа. Уг мэдэгдэлд "Бид Меган ба Харри нарын өмнөөс маш их баяртай байна. Бидний охин үргэлж нинжин сэтгэлтэй, бусдыг хайрлаж чаддаг хүн байсаар ирсэн. Түүнийг яг өөртэйгөө ижил зан чанартай Харритай нэгдэж байгааг харах эцэх эхийн хувьд үнэхээр их аз жаргал юм. Бидний сэтгэл маш их хөдөлж байгаа. Хосуудад бид хязгааргүй их аз жаргалыг хүсч байна" гэжээ.

Баярт үйл явдлыг тохиолдуулж хунтайж Харри ба Меган Маркл нар Кенсингтоны ордонд албан ёсны зураг авахуулсан байна. Хосууд хунтайж Харригийн ээж, Диана гүнжийн хамгийн дуртай газруудын нэг болох "The Sunken Garden" цэцэрлэгт хүрээлэнд зураг авалтаа хийжээ. Энэ үеэр сүйт бүсгүйн ядам хурууг чимсэн очир эрдэнийн бөгж хүн бүхний анхаарлыг татаж байлаа. Энэхүү бөгжний очир эрдэнийг хунтайж Харри өөрийн ээж Диана гүнжийн энгэрийн зүүлтээс аван, сүйт бүсгүйдээ зориулан тусгайлан хийлгүүлжээ.

Хунтайж Харри ба Меган Маркл нар сүй тавилаа (фото 1)

Хунтайж Харри ба Меган Маркл нар сүй тавилаа (фото 2)

Хунтайж Харри ба Меган Маркл нар сүй тавилаа (фото 3)Хунтайж Харри ба Меган Маркл нар сүй тавилаа (фото 4)Хунтайж Харри ба Меган Маркл нар сүй тавилаа (фото 5)Хунтайж Харри ба Меган Маркл нар сүй тавилаа (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх