Хайх

Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар

Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар

Далайн эрэг, уулын орой болон тансаг харшууд

Text: Buro.Mongolia


Хурим гэдэг гэр бүл, найз нөхдийнхөө өмнө хайртай хүндээ насан туршын амлалт өгдөг амьдралд ганц тохиох хамгийн нандин өдөр. Хуримын өдрөө онцгой дурсамж дүүрэн, хэзээ ч мартагдхааргүй өнгөрөөхийг хүсдэггүй хүн гэж байхгүй. Тэгвэл таны хуримыг онцгой байлгаж чадах дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудыг танилцуулж байна.

Ballyfin Demesne, Laois, Ireland

Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 1)
Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 2)

Энд ямар нэгэн хуримын багц гэж байхгүй бөгөөд зөвхөн танд зориулсан онцгой хуримыг ахин давтагдахгүйгээр зохион байгуулж өгдгөөрөө онцлогтой. Ballyfin бол Ирланд улсын зүрхэнд оршдог гайхалтай үзэсгэлэнтэй нутаг. Та хуримын зохион байгуулагчидтай ярилцаж байгаад хэд хэдэн газраас өөрийн сонголтоор хуримаа хийх боломжтой.

Вебсайт

The Little Nell, Colorado, USA

Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 3)
Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 4)

Өндөр уулын оргил дээр хуримаа хийхийг хүсэж байвал Колорадо мужийн хуримын ёслолын хамгийн гайхалтай газрыг сонгоорой. 20-оос 500 хүн хүртэл хүлээн авах боломжтой бөгөөд таны хүссэн хуримыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх туршлагатай хүмүүс ажиллаж байна. Мөн та өвөл зуны аль ч улиралд хуримаа хийх боломжтой.

Вебсайт

Haiku Mill, Hawaii, USA

Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 5)
Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 6)

Энгийн л нэг далайн эргийн хурим хүсэхгүй байгаа бол Haiku Mill-ыг санал болгож байна. Тэнд үзэсгэлэнтэй далайн эргээс гадна өөр олон гайхалтай зүйлс таныг хүлээж байна. Хөгшин Европын хэв маягийг Хавайн сүр жавхлантай хослуулсан тансаг орчин угтан авах болно.

Вебсайт

Alila villas Uluwatu, Bali, Indonesia

Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 7)
Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 8)

Үнийн хувьд маш боломжийн нөхцөлийг санал болгодог Alila villas Uluwatu-д тансаг буудал, далайн эрэг, амттай хоол, туршлагатай хамт олон гээд танд хэрэгтэй бүхэн бий. Бали бол амар тайван бас романтик газар. Цаг агаарын хувьд дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд хуурай ба арваннэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд борооны улирал тохиодог.

Вебсайт

Villa treville, Positano, Italy

Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 9)
Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 10)

Поситано тосгоны тунгалаг нуурыг харах зуураа хадан цохио дээр тусгай зочдыг урин нууцлаг атлаа тансаг зэрэглэлийн хурим хийхийг хүсэж байгаа бол Италид ирээрэй. Энд нар жаргахыг харах ямар үзэсгэлэнтэй гээч.

Вебсайт

Le Ciel, Santorini, Greece

Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 11)
Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 12)

Төгс өнгөний зохицол, төгс зохион байгуулалттай мөрөөдлийн хуримыг та энд хийх боломжтой. Таны мөрөөдлийг биелүүлэхээр 30 хүнтэй баг зэрэг ажиллах бөгөөд хуримын бялуу, машин унаа, цэцэг, галын наадам гээд бүгдийг хариуцан ажиллана.

Вебсайт

Hyatt Regency Resort, Phuket, Thailand

Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 13)
Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 14)

Азийн орнуудын нэг маш том давуу тал бол маш боломжийн зардлаар мартагдахааргүй хурим хийх боломж юм. Hyatt Resort танд өндөр хавцал дээрээс Энэтхэгийн далайг харах зуураа тансаг хуримаа хийх боломжийг 10 сая төгрөгөөс 160 сая төгрөг хүртэлх сонголтоор санал болгож байна.

Вебсайт

The White Sparrow Barn, Texas, USA

Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 15)
Хуримаа хийх боломжтой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй найман газар (фото 16)

Та ямар ч өө сэвгүй цав цагаан хуримыг хүсэж байгаа бол энэ таны ямар ч эргэлзээгүйгээр сонгох газар байх болно. Техас муж дахь намуухан тосгоны уур амьсгалыг мэдрүүлэх The White Sparrow Barn-д даруулсан таны хуримын зургууд үеийн үед гайхуулагдах нандин дурсамж болно гэдэгт итгээрэй.

Вебсайт

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх