Хайх

Хязгааргүй харилцаа: Facebook таны нийтлэлүүдийг 44 хэл дээр орчуулна

Хязгааргүй харилцаа: Facebook таны нийтлэлүүдийг 44 хэл дээр орчуулна

Даяарчлалын шинэ үе шат

Text: Buro.Mongolia


Зураг:

Facebook таны бичсэн зурвас ба нийтлэлүүдийг 44 хэл рүү автоматаар орчуулдаг боллоо

Одоогийн байдлаар дэлхий даяар Facebook хуудасны идэвхтэй хэрэглэгчийн тоо 1.5 тэрбум давсан байгаа. Гэвч хэрэглэгчдийн тал хувь нь англи хэл мэдэхгүй. Тэгвэл одоо Facebook компани энэхүү хэлний саадыг арилгахаар нэгэн шинэчлэлт хийсэн ба энэ нь хэрэглэгчдийн бичсэн зурвас, нийтлэлүүдийг автоматаар 44 өөр хэл дээр орчуулах горим юм.

Тиймээс одоо Facebook хуудас бүр ч илүү олон нийтийн боллоо. Гэхдээ мэдээж энэхүү шинэчлэлтийн эхэн үед "орчуулгын алдаа" гарч болох ч бүх зүйл төгс биш гэдгийг бид мэднэ. Жишээ нь Google Translate одоо хүртэл сайн үр дүн үзүүлдэг болоогүй байгаа шүү дээ.

цааш үзэх