Хайх

Хүүхдийн баярын бэлгээ хаанаас сонгох гэж байна? Бид Kids & Co. дэлгүүрийг онцолж байна

Хүүхдийн баярын бэлгээ хаанаас сонгох гэж байна? Бид Kids & Co. дэлгүүрийг онцолж байна

Text: Buro.Mongolia


Энэ дэлхийд ээж аавдаа бэлэг болон ирсэн өхөөрдөм бяцхан үрсийн тэмдэглэлт баярын өдөр хаяанд ирлээ. Төрсөн цагаасаа л эхлэн ээж аав гэлтгүй эргэн тойрныхоо бүх хүмүүст аз жаргал бэлэглэдэг үрсдээ бид сайхан бүхнийг хүсэж, гар таталгүй чанартай зүйлүүдийг хэрэглүүлэхийг хүсдэг билээ. Тэгвэл хэдхэн хоногийн дараа Хүүхдийн баяр болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн тань аливаа хүслийг биелүүлж, хэрэгцээг нь цогцоор нь хангаж чадах нэгэн дэлгүүрийг онцолж байна.

Kids & Co дэлгүүрт хүүхдэд хэрэгтэй, хүүхдийг баярлуулах бүх зүйл бий. Төрөл бүрийн зугаатай тоглоомуудаас эхлээд танин мэдэхүйг хөгжүүлэх тоглоомууд, мөн хүүхдийн тэрэг, хувцас, нярайн арчилгааны хэрэгслүүд гээд бүгдийг цогцлоосон дэлгүүр юм. Зөвхөн өндөр стандарт бүхий, олон улсад танигдсан брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэд хүргэдэг тул чанарын хувьд ямар ч эргэлзээ үгүй.

Энэ жилийн Хүүхдийн баярт зориулж Kids & Co. бэлгийн ваучерууд гаргасан байна. Та тус дэлгүүрээс нийт найман төрлийн буюу 25,000₮ , 35,000₮ , 50,000₮ , 100,000₮ , 200,000₮ , 300,000₮ , 500,000₮ , 1,000,000₮ үнийн дүнтэй ваучеруудаас сонголтоо хийж хайртай үрсээ баярлуулаарай. Түүнчлэн Shangri-La Hotel-тэй хамтарсан 180,000₮-ний онцгой багцыг санал болгосон бөгөөд тус багцад 100,000₮-ний бэлгийн ваучер болон Café Park-ийн амтат бялуу дагалдах юм.

Хүүхдийн баярын бэлгээ хаанаас сонгох гэж байна? Бид Kids & Co. дэлгүүрийг онцолж байна (фото 17)

Kids & Co. Mongolia

Хаяг: ХУД, Home Plaza 2 тѳвийн баруун талд Forum Center-ийн 2-р давхар Утас: 77008085 Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх