Хайх

Ким Кардашьян Forbes сэтгүүлийн нүүрэнд

Ким Кардашьян Forbes сэтгүүлийн нүүрэнд

#notbadforagirlwithnotalent

Text: Buro.Mongolia


Зураг:

Ким Кардашьян ба Тейлор Свифт нар Forbes сэтгүүлийн сүүлийн дугаарын гол баатруудаар тодорлоо

Ким Кардашьяны үзэн ядагчдад түүний тухай ярих бас нэгэн сэдэв шинээр нэмэгджээ. Ким Forbes сэтгүүлийн сүүлийн дугаарын нүүрэнд гарсан байна. Учир нь түүний Kim Kardashian: Hollywood нэртэй тоглоом нь 2014 оноос эхлэн нийт 160 сая долларын ашиг олсон (45 сая доллар нь Кимийн цэвэр ашиг) бөгөөд 45 сая удаа татагдсан байна. Тиймээс одоо Ким Кардашьян ухаалаг бизнес эрхлэгч гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Тус сэтгүүл мөн хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг дуучин Тейлор Свифт тэргүүлж байгаа ба тэрээр өнгөрсөн жил 170 сая долларын ашиг олсон байна. Свифт энэхүү орлогын ихэнхи хувийг "The 1989 World Tour" аялан тоглолтоосоо олжээ.

 

цааш үзэх