Хайх

Өндөр нягтаршил: Шинэ апп-ын тусламжтайгаар Эверест рүү виртуал байдлаар гарч болно

Ойрын хугацаанд

Text: Б.Амина


Зураг:

Sólfar Studios болон NVIDIA компани нар хамтран Эверестийн виртуал загвар гаргах төслөө танилцуулахаар ажиллаж байна

Эверест рүү виртуал аялал хийж болох сайхан мэдээ дуулдаж байгаа ч харамсалтай нь энэ нь хүн бүхэнд хүртээлтэй биш байна. Харин зөвхөн GeForce GTX 970 GPU видео картыг эзэмшдэг хүмүүс л 300 мянган зургаас бүрдэх өндөр нягтаршил бүхий зургийг харж, цаст өндөр оргилд яваа мэт мэдрэмж авч болно. Зохион бүтээгчид нь Эверестийг виртуал байдлаар харах бүтцийн чанарыг яг л жинхэнэ юм шиг байлгахаар төлөвлөжээ.

Эверестийн виртуал загвар зөвхөн уул хүрээлэн буй орчных нь өндөр нарийвчлалтай дижитал хувилбар байгаад зогсохгүй мөн тоглоом шиг байх аж. Хэрэглэгчид уулын оройг судлах өөрийн багаа бүрдүүлж болох юм байна.

Өндөр нягтаршил: Шинэ апп-ын тусламжтайгаар Эверест рүү виртуал байдлаар гарч болно (фото 1)

цааш үзэх