Хайх

Нобелийн энх тайвны шагналыг Беларус, Орос, Украины хүний эрхийн дэмжигчдэд олголоо

Нобелийн энх тайвны шагналыг Беларус, Орос, Украины хүний эрхийн дэмжигчдэд олголоо

Нобелийн долоо хоног өндөрлөж байна

Text: Buro.Mongolia


Энэ оны Нобелийн энх тайвны шагналыг Беларусын хүний эрхийн тэмцэгч Алесь Бяляцки, ОХУ-ын Мемориал хүний эрхийн төв, Украины Иргэний эрх чөлөөний төв гэсэн гурван субъектэд хуваан олголоо.

Норвегийн Нобелийн комисс эдгээр гурвыг “Беларус, Орос, Украин гэсэн хөрш орнуудын хүний эрх, ардчилал, энх тайвнаар зэрэгцэн орших үйлсийн төлөө тууштай тэмцэгчид” хэмээн онцлоод үргэлжлүүлэн “Тэд бол өөрсдийн эх орон дахь иргэний нийгмийн төлөөлөл бөгөөд иргэдийн суурь эрхийг хамгаалах, эрх мэдэлтнүүдийг шүүмжлэх эрх чөлөөг дэмжсээр олон жил болж байна” гэж мэдэгдлээ.

Ташрамд дурдахад, энэ долоо хоногийн турш салбар бүрийн Нобелийн шагналын эздийг тодруулсан ба эрүүл мэндийн салбарт шведийн эрдэмтэн Сванте Паабо, физикийн салбарт Алайн Аспект, Жон Клаузер, Антон Цайлингер нар, химийн салбарт Каролин Бертоци, Мортен Мелдал, Барри Шарплес нар шалгарсан бол утга зохиолын төрөлд Анни Эрно шагналын эзэн болсон билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх