Олон нийтийн сүлжээ сэтгэлийн хямралыг таних чадвартай юу?
Эрдэмтэд Instagram дээр тулгуурлан судалгаа хийжээ
Тэдний хийсэн судалгаанаас үзэхэд, сэтгэл санаагаар хямарсан хүмүүс найзуудтайгаа авахуулсан тод өнгөтэй зургуудын оронд саарал, хөх зэрэг бараан өнгөтэй зургуудыг байршуулсан байна. Түүнчлэн Instagram-ын хэрэглэгчид хямарсан үедээ филтер бага ашигладаг гэжээ. Тэд филтер ашигласан үедээ ихэвчлэн хар, цагаан өнгийг сонгосон байжээ.
Судалгаанд хамрагдагсад хямарсан үедээ сельфи хийх нь багасч, цэцэг, хоол, далайн эрэг зэрэг баяр баясгалантай сэтгэл санааг илтгэх өнгөлөг эд зүйлсийн зургийг авдаггүй.
Мэдээж хэрэг хүмүүс сэтгэл санаа хямарсан үедээ ямар зан авир гаргадгийг тогтоох алгоритм олж, үр дүнтэй арга хэмжээ авахын тулд хугацаа шаардагдах нь тодорхой. Тэгэхдээ яг одооноос эхлэн найзад тань тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа эсэхийг мэдэж болох юм.
Эргэн сануулахад, өмнө нь ч эрдэмтэд хүний мөн чанарыг илүү сайн танихын тулд олон нийтийн сүлжээ ба интернетийг ашиглаж байсан. Тэд урьд нь сельфи хийх үзэгдлийг сэтгэл зүйн эмчилгээ талаас нь судалж байжээ.