Хайх

Playboy нүцгэн эмэгтэйчүүдийн зураг нийтлэхээс татгалзлаа

Playboy нүцгэн эмэгтэйчүүдийн зураг нийтлэхээс татгалзлаа

Ёс журмын хүрээнд

Text: Б.Амина


Зураг:

Эрчүүдийн алдарт сэтгүүл нийтлэлийн бодлогоо өөрчлөхөөр шийджээ. Охидын өдөөн хатгасан зургуудын оронд тэд одоо сэтгүүл зүйн судалгаа болон гүн ухааны ярилцлага зэргийг илүү их нийтлэхээр шийдсэн бололтой

Одоо нүцгэн зурганд хэн ч гайхахгүй. Харин үзэгчдийг татахын тулд эрс шийдэл гаргах хэрэгтэй хэмээн Playboy сэтгүүлийн удирдлага Скотт Фландерс болон үүсгэн байгуулагч 89 настай Хью Хефнер нар үзжээ. Мэрилин Монрогийн зурагтай хавтас бүхий сэтгүүлийн анхны дугаараа гаргаснаас 20 жилийн дараа буюу 1972 онд уг сэтгүүл таван сая хувиар борлогдож байлаа. Гэтэл одоо 800 мянга болтлоо  хэвлэлт нь буурсан байна.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Facebook болон Twitter дэх хуудсандаа илэн далангүй зураг нийтлэхээс таталзсанаар сэтгүүл уг шинэ бодлогынхоо эерэг нөлөөг мэдэрч эхэлсэн байна. Үүний дараа тэдний уншигчид дөрөв дахин нэмэгдэж, дундаж нас 47 байснаас 30 болон буурчээ.

Шинэ бодлого нь Playboy сэтгүүлийг илүү хүртээмжтэй, дотно болгоно гэдэгт Скотт Фландерс итгэлтэй байгаа аж. Харин эрчүүдийн алдарт сэтгүүл хэрхэн өөрчлөгдөхийг бид 2016 оны гуравдугаар сард харна.

 

цааш үзэх