Хайх

Ральф Лорен Миланд нууц клуб нээлээ

Ральф Лорен Миланд нууц клуб нээлээ

Ralph Lauren-ы ордон

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Ральф Лорен Милан хотод өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх нууц клуб нээлээ

Ральф Лорен хоёр хотод зэрэг ажиллаж байна. Тэр Нью-Йоркд шинэ цуглуулгаа танилцуулсан даруйдаа Милан уруу явж гайхамшигтай төсөл бүтээжээ. Брэндийн үүсгэн байгуулагч нууцлаг бөгөөд хувийн тансаг клуб байгуулж шүтэн бишрэгчид, хэрэглэгчиддээ баярлууллаа.

The Palazzo Ralph Lauren гэх шинэ ордны нээлтийн үдэш өнгөрсөн хагас сайн өдөр болж өнгөрөн, 300 VIP зочдод шинэ орчин ба түүний концепцийг тайлбарласан байна. Уг ордонд брэндийн дэлгүүр байршиж байгаа бөгөөд эндээс шинэ цуглуулгын захиалга хийж болох аж. Түүнчлэн зочид дээвэр дээрх тохитой тавцан дээр, мэргэжлийн тогоочийн хоолыг зооглонгоо үдшийг намуухан өнгөрүүлж болох нь ээ. Ерөнхийдөө дизайнер ойр дотнын найз бөгөөд шилдэг хэрэглэгчиддээ зориулж өндөр зэрэглэлийн, хотын шуугианаас хол, нууцлаг лаунж санал болгож байгаа юм.

Ральф Лорен энэхүү vip клубээ зөвхөн Миланд биш харин дэлхийн тэргүүлэгч загварын хотуудад нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ральф Лорен Миланд нууц клуб нээлээ (фото 1)Ральф Лорен Миланд нууц клуб нээлээ (фото 2)Ральф Лорен Миланд нууц клуб нээлээ (фото 3)Ральф Лорен Миланд нууц клуб нээлээ (фото 4)Ральф Лорен Миланд нууц клуб нээлээ (фото 5)Ральф Лорен Миланд нууц клуб нээлээ (фото 6)

 

цааш үзэх