Хайх

Шангри-Ла Молл намар-өвлийн гол чиг хандлагуудыг харуулсан загварын шоу зохион байгуулна

"Shangri-La Fashion Show 2019"

Text: Buro.Mongolia


Дэлхийн брэндүүдийг нэг дор цогцлоосон Шангри-Ла Молл уламжлал ёсоор "Shangri-La Fashion Show" арга хэмжээг гурав дах жилдээ зохион байгуулах гэж байна. Тухайн улиралд зонхилох чиг хандлагуудыг өдөр тутмын хувцаслалтдаа шингээн, хэрхэн загварлаг төрх бүрдүүлж болохыг жишээ болгон харуулдаг энэхүү загварын шоу нь энэ жил "Let Your Style Speak" уриан дор зохион байгуулагдахаар болжээ.

Энэ жилийн загварын шоунд Apple Store Mongolia, Liu Jo, Sisley брэндүүд ерөнхий спонсороор ажиллаж байгаа ба Levi's, U.S. Polo Assn., Pandora, Tag Heuer зэрэг Шангри-Ла Моллд үйл ажиллагаа явуулдаг бусад олон брэнд оролцон шинэ улирлын загваруудыг танилцуулах юм. Мөн тус загварын шоу нь хүн бүрт нээлттэй бөгөөд арга хэмжээнд оролцсоноор энэ улирлын голлох трендүүдтэй танилцахын зэрэгцээ Монголын шилдэг уран бүтээлчдийн гайхалтай тоглолтыг үзэх боломжтой.

"Shangri-La Fashion Show 2019" есдүгээр сарын 27-нд 19:00 цагт Шангри-Ла Моллд эхэлнэ.

Шангри-Ла Молл намар-өвлийн гол чиг хандлагуудыг харуулсан загварын шоу зохион байгуулна (фото 1)

Шангри-Ла Молл

Ta Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу
Албан ёсны Instagram хуудас: @shangrilacentreulaanbaatar

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх