Хайх

Сон Е Жин болон Хён Бин нар анхны хүүхдээ хүлээж байна

Сон Е Жин болон Хён Бин нар анхны хүүхдээ хүлээж байна

Жүжигчин бүсгүй өөрийн Instagram хуудсаараа дамжуулан баярт мэдээ дуулгалаа

Text: Buro.Mongolia


Энэ оны гуравдугаар сард хуримын ёслолоо хийсэн Сон Е Жин болон Хён Бин нар анхны хүүхдээ өлгийдөн авахаар болжээ. Энэ талаар жүжигчин бүсгүй өөрийн Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрээр “Бидэнд шинэ амьдрал заяагдлаа. Би одоо хүртэл бага зэрэг итгэж өгөхгүй байгаа ч өдөр ирэх тусам миний бие өөрчлөгдөж байгааг мэдэрч байна. Мөн маш их догдолж байгаа ч болгоомжтой байх үүднээс өнөөдрийг хүртэл энэ талаар хэнд ч хэлээгүй юм. Гэхдээ хэт хожимдохоос нь өмнө энэ мэдээг шүтэн бишрэгчид болон бусад танилууддаа хэлэхийг хүслээ. Бидэнд заяагдсан энэхүү амийг бид чадах бүхнээрээ хамгаалах болно” хэмээн тайлбарласан юм.

Эргэн сануулахад, хосууд 2018 онд дэлгэцнээ тавигдсан “The Negotiation” кинонд хамт тоглож, мөн 2019 онд олны хүртээл болсон “Crash Landing On You” цувралд гол дүрүүдийг бүтээсэн ба 2021 онд үерхэж буйгаа албар ёсоор мэдэгдсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх